Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны хүрээлэнгүүд олсон орлогоо өөрсдөө зарцуулдаг болгохын төлөө ажиллана
Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны хүрээлэнгүүд олсон орлогоо өөрсдөө зарцуулдаг болгохын төлөө ажиллана
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр \/2019.02.13\/ Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн захирлуудтай уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ 2016 онд шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ахлан ажиллаж байсан юм. Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийн удирдлагууд БСШУС-ын сайдаар салбараа мэддэг хүн ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлж баяр хүргээд салбарын өмнө тулгамдсан асуудлуудынхаа талаар санал хүсэлтээ сайдад танилцууллаа.   Шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ШУ-ны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаасаа өмнө академийн гишүүдтэй зөвлөлдөхийг хүслээ.  Мөн салбарын санхүүжилт бүтэцтэй холбоотой саналаа хэлсэн юм. Хүрээлэнгүүдийн тухайд, орон тоо, хүний нөөц хангалтгүй, үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламж хуучирч муудсан, засварлах зардал төсөвт суугдахгүй байгаа, санхүүжилтийг цаг алдаж олгодог зэрэг хүндрэлийг дурдаж байлаа. Мөн Байнгын хорооноос гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг сайдаас хүслээ. Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Ажил хариуцаж байгаа хүмүүс асуудалдаа гаргалгаа гаргах, менежмент хийх, маш тодорхой санал оруулж ирэх хэрэгтэй. Та бүхний тавьж байгаа асуудалд санал алга, харин хүсэлтүүд байна” гэдгийг сануулаад зарим асуудалд товч хариулт өглөө. Тухайлбал, санхүүжилтийг цаг тухайд нь өгөх, санхүү хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг судлах болно. Орон тооны тухайд ОУВС-тай тохиролцсон нөхцөлийн дагуу энэ жил болон ирэх жил нэмэх боломжгүй гэлээ. Эрдэм шинжилгээний байгууллагууд тодорхой хэмжээнд орлого олдог. Түүнийгээ урсгал зардал, ажилтныхаа нийгмийн халамж, шаардлагатай техник тоног төхөөрөмж, бодис зэрэгт зарцуулдаг болох нь зүйтэй. Үүний төлөө ажиллах болно. Энэ онд салбарын томоохон хуулиуд, ЗГ-аар батлагдах хөтөлбөр, журмуудаа шийдвэрлэхийг зорьж байна. Шинжлэх ухааны нэгдсэн лаборатори байгуулах асуудлыг дэмжих болно. Зөвхөн академи биш олон нийтэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхэд өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой учраас энэ талаарх саналаа ШУА тодорхой танилцуулахыг хүсье гэлээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа