Татварын хэлтэс хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг уртасгасан цагаар хүлээн авч байна
Татварын хэлтэс хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг уртасгасан цагаар хүлээн авч байна
ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг 2019.02.15-ны өдрийг дуустал өдөр бүр уртсгасан цагаар 19:30 хүртэл ажиллаж хүлээн авч байгаа тул татвар төлөгч та тайлангаа хугацаандаа өгнө үү ХХОАТ-ЫН ТАЙЛАН, ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН МАТЕРИАЛЫГ 2 ДУГААР САРЫН 15 ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ. Мөн  хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.             Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайлангаа, доорх бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.             Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авахдаа 2% зураг цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны  тодорхойлолт, дэвтрийн үнэ 500 төгрөгтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.             Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч  ТБ-06\/А\/ тайлангийн маягт,ТБ-06\/б\/ тайлангийн мэдээний хамт бөглөн цахимаар илгээх ба тайлан, мэдээ тус бүрийг 2 хувь хэвлэн, татварын албанд хандсан Албан татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хандсан Буцаан олголт авах хүсэлтийн хамт нэгдсэн загварын дагуу гарган бусад бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.  Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ. 1.     Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр 2.     Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2% 3.     Хүсэлт 4.     Иргэний үнэмлэх, хуулбар 5.     Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар 6.     ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар    7.     Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар 8.     Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ         9.     Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт, 10.  Хөрөнгийн үнэлгээний тайлан 11.  ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт 12.  Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт             Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ. 1.     Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр 2.     Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт 3.     Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2% 4.     Хүсэлт 5.     Иргэний үнэмлэх, хуулбар 6.     Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар 7.     ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар                 ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ. 1.     Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, 2.     Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2% 3.     Хүсэлт 4.     Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар 5.     Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт \/Монгол хэл дээр баталгаат орчуулгатай\/ 6.     Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна 7.     Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт 8.    Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар             ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ. 1.     Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр   2.     Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2% 3.     Хүсэлт 4.     Оюутны иргэний үнэмлэх, хуулбар 5.     Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт 6.     Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна 7.     Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт 8.     Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар               ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу  Драгон,  Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.      
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа