Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Эерэг өөрчлөлт” аян эхэллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “

“Эерэг өөрчлөлт” аян эхэллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг “Залуучуудын оролцоотой-Эерэг өөрчлөлтийн жил” болгон зарлаж, “Эерэг өөрчлөлт” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд нийслэлийн Тээврийн газар, “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг сайжруулах зорилгоор “Хандлага, харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг өнөөдөр "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ийн 1 дүгээр баазын 320 жолоочийг хамруулан зохион байгууллаа. Энэхүү сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллагын 1680 жолоочийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.