"Тавантолгой" шахмал түлшний онцлогууд...
"Тавантолгой" шахмал түлшний онцлогууд...
Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотой ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд СХД-ийн зарим өрхөд ашиглан туршсан билээ.    Шахмал түлшний талаарх тоо баримтуудыг хүргэе. 1. Хорт хийн ялгарлыг хамгийн бага түвшинд хүргэнэ  Туршилтын явцад хэмжилт хийхэд дараах үр дүн гарсан байна.  Азотын хий - стандартаас 6 дахин бага Хүхэрлэг хий - стандартаас 2.7 дахин бага Угаарын хий - стандартаас 4 дахин бага Нийт хатуу тоосонцор - 36% бага гэсэн судалгаа гарсан байна.  Мөн сайжруулсан шахмал түлшний чанарыг тооцоход: Чийглэг 1.8% - стандартаас 7.8 дахин бага   Үнслэг 21.8% - стандартаас 45% бага Дэгдэмхий - 20% - стандартын түвшинд Хүхэр 0.5-0.7% - стандартаас 2 дахин бага Илчлэг 5430 ккал\/кг - стандартаас 900 ккал\/кг-аар илүү Бат бөх чанар нь 90-100% гэгчлэн сайн үзүүлэлтүүд гарчээ. Шахмал түлшний үйлдвэрлэлд технологийн дэвшил, ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн бодисуудыг ашигласнаар хорт утаа хамгийн бага түвшинд хүргэнэ хэмээн үйлдвэрийнхэн хэлж байна. 2. Нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг Урьдчилсан байдлаар нэг тонн шахмал түлшний өртөг 149,500 төгрөг байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 220,000 өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлшиндээ ашигладаг гэсэн тоо бий. Нэг өрх өвлийн улиралд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөг буюу дөрвөн тонн түүхий нүүрс шатаадаг ажээ. Тэгвэл шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр өрхийн хэрэглээ 1-3 тонн болж буурах боломжтой. Нийслэлчүүдэд нэг өвөлдөө 600,000 тонн шахмал түлш хангалттай хэмээн тооцож байна.  3. Агаарын бохирдлыг 50% бууруулна Нийслэлийн гэр хорооллын 220,000 өрхийг шахмал түлшээр хангаснаар агаарын бохирдол дор хаяж 50% буурна. Бүх өрх шахмал түлшийг ашиглаж байж энэ үр дүнд хүрнэ. Тавантолгойн нүүрсний хүхэрлэг хийн хэмжээ өндөр байсныг шахмал түлш үйлдвэрлэхдээ шохойг орцонд нь нэмснээр уг аюулт бодисын агууламжийг стандартаас бууруулж чаджээ.  4. Шахмал түлш 4-5 цаг цогшино  Шахмал түлш 1-2 цаг асдаг бөгөөд улаан цогтойгоо 4-5 цаг болдог байна. Энэ хэмжээгээр дулаанаа барина гэсэн үг. Харин түүхий нүүрс чийгшил өндөртэй тул асахгүй удаан уугих явцдаа утаа ихээр ялгаруулдаг бөгөөд богино хугацаанд шатаж дуусдаг төдийгүй үнс их гардаг. Багануур, Налайхын нүүрсний дэгдэмхий бодис л гэхэд 47% байдаг бол шахмал түлшнийх 20% байна. Тиймээс гэр хорооллын айлууд өдөрт 24 орчим кг нүүрс түлдэг байсан бол 12 кг шахмал түлшээр өнжих боломжтой гэж тооцжээ. 5. Мөнгөө хувааж төлөх боломж бүрдүүлнэ Шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой бөгөөд бүх айл өрх хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад үр дүнгээ өгнө. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.  Тухайлбал, Улаанбаатар хотод түлш жижиглэн борлуулдаг 503 цэг, түүнийг даган бизнес хийдэг 20,000 орчим иргэнийг шахмал түлшний борлуулалтад татан оролцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлэв. Тиймээс иргэд жижиглэнгээр буюу шуудайгаар нь ч авах боломжтой аж. Шаардлагатай бол түлшний мөнгийг өвлийн улиралд хуваан төлөх сонголт ч олгох боломжтой аж.  Тавантолгой түлш” компани энэ онд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ирэх өвөл нийслэлийн иргэдийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл бүрдэж, агаарын бохирдлыг бууруулах бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж. Бүх айл өрхийг хэрэглүүлэх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд “Гэр хорооллын айлууд дугуй түлж байна уу, гутал түлж байна уу гэдгийг тодорхой мэдэхгүй байгаа. Тиймээс түүхий нүүрс хориглож, шахмал түлш ашиглах болсон шийдвэрийн хүрээнд гэр хорооллыг хяналтад авна” хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран хийсэн “Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар ярилаа.  Эх сурвалж: ikon.mn    
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа