Уяачдад Монгол Улсын цол хүртээв
Уяачдад Монгол Улсын цол хүртээв
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв. Тод манлай уяач цолоор Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйгийн Далай, Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд нар Тод манлай уяач цол хүртээв. Манлай уяач цолоор Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбожавын Баярцогт Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Ганбаатарын Баянтогтох Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаяр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан нарт Манлай уяач цол олголоо. Алдарт уяач цолоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдорж Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Пяранлайн Буд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Гүнсэнгийн Ганчулуун Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван нарт Алдарт уяач цол олгов. ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН УЯАЧДАД ХАНДАЖ: “Эрхэм уяачдын амгаланг айлтгаж, айсуй сар шинийн мэндийг дэвшүүлье. Уламжлалын дагуу сар шинийн баярын өмнө уяачдад цол, тэмдэг гардууллаа. Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаангүйгээр, морьны өв соёлгүйгээр Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй. Үндэсний морин уралдаан хэмээх өв соёл, ёс заншлыг тээж, хөгжүүлж тордож яваагийнх нь хувьд морин уралдаанчид, уяачдад талархах ёстой. Гэхдээ морин уралдааны өнөөгийн байдлыг харж байхад хэлэх сануулах шаардлагатай зүйлс ч цөөнгүй байна. Ард түмнээс мөн олон санал ирдэг. Морин уралдаан зохион байгуулах тал дээр нийтээр дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болсоор байгаа хэдий ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийн хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адуу, монгол үүлдрийн адуу уралдах гэх мэт маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах хэрэгтэй. Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэрэг тулгарч байгааг анхааралдаа авна биз ээ. Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг зүй зохистой зохион байгуулах тал дээр уяачдын холбоо, бусад байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд өөрсдийн зүтгэл, бүтээлээр цол, тэмдэг авсан явдалд дахин баяр хүргэе. Айсуй шарагчин гахай жилд уясан хүлэг морьд нь хурдан, унаач хүүхдүүд нь эрүүл саруул, уяачид нь цэнгэл баясалтай наадацгаах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл улам дэлгэрэн бадартугай» гэлээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа