Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа аж. Мөн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос уг зөвлөлийн орон тооны гишүүнд Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд  танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр нэр дэвшигч Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан болон бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, З.Нарантуяа, М.Билэгт, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хуулиа дээдлэн ажиллах, төрийн албыг цомхон, чадварлаг болгоход албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургахад анхаарах, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлд судалгаа хийхийг захиж байлаа. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  78,4 хувь нь дэмжив. Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулууныг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа