УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгож баталлаа
УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгож баталлаа
Улсын Их Хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11.07 цагт 78.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөл хуралдан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн хэмээн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Улсын Их Хурлын даргад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн байна. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш,  1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан. 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллажээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна хэмээн МАН-ын бүлгийн дарга танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр \/2019.02.01\/ хуралдан Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг санал нэгтэй дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, төрийн тогтолцоонд бий болоод буй гажуудлын талаар байр сууриа илэрхийлж, баялгийн тэгш хуваарилалтийг хийх, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлуудыг шийдвэрлэх, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээхийн тулд хэрхэн ажиллах талаар нэр дэвшигчээс асууж тодруулсан. Нэр дэвшигч Г.Занданшатар шударга ёс дээр суурилсан шийдэл парламентын шинэчлэлийн гол зорилго байх ёстой хэмээн онцлоод ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр, Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээр төлөөлүүлж эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч байх нь Үндсэн хуулийн суурь зарчим мөн. Ийм учраас та бид нийгмийн шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ард түмний хүсэмжлэлд хариу өгч гурван асуудалд онцгой анхаарч ажиллана хэмээсэн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжин, Улсын Их Хурлын даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Ингээд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв. Дараа нь шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж төрд итгэх итгэл, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ. Улс төрийн эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс, эв санааны нэгдэл юм. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцрэх ёстой нь тод томруун харагдаж байна. Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэх болно гэлээ. Улсын Их Хурал нь Үндсэн хуулиа, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой. Цаашид Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна Улсын Их Хурлын хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож ажиллана. Шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянаж шалгах түр хороодыг байгуулж, санаачлагыг дэмжиж, хүчээ нэгтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ хэмээн онцолсон. Мөн эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдлүүд, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчилдаг явдалтай хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг Улсын Их Хурлын нийт гишүүдэд сануулаад, дээр дооргүй, хууль дээдлэх ёс, хуулийн засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалсан юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа