Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг хаанаас ч авах бүрэн боломжтой боллоо
Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг хаанаас ч авах бүрэн боломжтой боллоо
Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. Тус төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүлж байгаа талаарх таницуулга, нээлтийн арга хэмжээ өнөөдөр \/2019.02.01\/ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, АТҮТ-ийн удирдлагууд тээвэрлэгч аж ахуй нэгжүүд, тээврийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчид оролцлоо. Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах зорилгоор хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” автобуудлыг ийнхүү байгуулаад байна.  Ингэснээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж байгаа талаар албаныхан хэллээ. Шинэ авто буудал нь MNS  6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа  онцлогтой юм. Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 110-р тушаалаар “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар борлуулах үйл ажиллагааг цахимжуулах үүргийг АТҮТ-д үүрэг болгосны дагуу “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран тасалбар түгээх цахим машин болох “Гэрэгэ” Киоскыг нэвтрүүлж эхэлжээ. Тус тасалбар түгээх цахим машиныг нэвтрүүлснээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг иргэд Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний 32 цэгээс өөрт ойрхон байрлалаас ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр хүссэн цагтаа худалдан авахаас гадна тээврийн хэрэгслийн татвар болон торгуулиа төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн “Гэрэгэ” гар утасны апплейкшн программыг нэвтрүүлж байгаа бөгөөд иргэд тус гар утасны апплейкшныг ашиглан хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг өөрийн хүссэн газраасаа гар утсаа ашиглан захиалж авах бүрэн боломжтой болж байна. “Гэрэгэ” аппликейшны Автобус цэс рүү орж явах чиглэл сонгож, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө онлайнаар төлж, шууд тасалбараа захиалан баталгаажуулах бөгөөд гар утсандаа ирсэн QR кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм. Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Тээврийн салбарыг цахимжуулах, үйлчилгээг хөнгөвчлөх, эдийн засагт хэмнэлттэй байдлаар зохицуулж зохион байгуулах энэхүү ажил манай автотээврийн салбарт томоохон ажлын эхлэл болж байна. Мөн иргэд зорчигчиддоо үзүүлж буй үйлчилгээг стандартад нийцсэн автобуудлаар дамжуулан манай хамт олон хүргэхээр ажилласан нь ийнхүү биеллээ олоод байна.Цаашид автотээврийн салбарыг цахимжуулах, ухаалагжуулах ажил хүрээгээ улам тэлж, өргөжин бусад салбаруудтайгаа билет бичилтээ нэгтгэн зохион байгуулахаар ажиллаж байна. Жишээлбэл, Дундговь-Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд зорчих иргэн билет бичилтээ нэгдсэн байдлаар захиалах боломжийг бид хамтран бүрдүүлэх юм. Ингэхдээ Дундговь-Улаанбаатар чиглэлд автобусаар, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд төмөр замаар зорчихдоо билетээ нэг захиалгаар шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг” хэмээн арга хэмжээний үеэр онцоллоо.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа