Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Онцгой амжилт гаргасан багш, сурагч, уран бүтээлч, тамирчдыг шагнав

Сар шинийн баярыг тохиолдуулан урлаг, спорт, сурлагын өндөр амжилт гаргасан багш, сурагч, уран бүтээлч, тамирчдыг Орхон аймгаас шагнаж урамшуулдаг уламжлалтай.Тус уламжлал ёсооршороон нохой жилд амжил

Онцгой амжилт гаргасан багш, сурагч, уран бүтээлч, тамирчдыг шагнав
Сар шинийн баярыг тохиолдуулан урлаг, спорт, сурлагын өндөр амжилт гаргасан багш, сурагч, уран бүтээлч, тамирчдыг Орхон аймгаас шагнаж урамшуулдаг уламжлалтай.  Тус уламжлал ёсоор шороон нохой жилд амжилт гаргасан алдартнуудыг шагнаж урамшууллаа. 51486453_293520271517637_6491039857480040448_n51446873_2281363172140296_3643300687091073024_n 2018 оны амжилтаас дурдахад.  сурагчид 5 хичээлийн төрлөөр олон улсын олимпиадад  эх орноо төлөөлөлөн оролцож,2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Улсын  төрөлжсөн олимпиадад  6 сурагч аймгаа төлөөлөн оролцож 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, аймгийнхаа нэр алдрыг алдаршуулжээ. 51096608_427456461327180_2260669286223708160_n Харин соёл урлагийн салбараас улс, олон улсын уралдаан тэмцээнд нийт 723  сурагч, 4 уран бүтээлч оролцож, 46 алт,9 мөнгө,17 хүрэл медаль,3 тэргүүн байрыг,2 цомын  эзэн болсон бол харин спортын салбарт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгаас 13 тамирчин эх орноо төлөөлөн оролцож, 2 алт 5 мөнгө 6 хүрэл, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18  тамирчин оролцож 9 алт, 4 мөнгө 5 хүрэл медалыг эх орондоо авчирсан төдийгүй улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд нас насны ангилалд нийт 267 тамирчин медалын эзэн болжээ.51446873_2281363172140296_3643300687091073024_n_1
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.