Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ
Малчин Д.Баярсайхан 5000 толгой малаа шилмэл үүлдрийнх болгожээ
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин Дамдины Баярсайхан Улсын хошой аварга малчин боллоо. Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж, мал сүргийнхээ чанар үүлдрийг улам сайжруулж, олон залууст малч ухаанаа өвлүүлж сургахыг хүссэн юм. Малчин Д.Баярсайхнынх 2018 оны эцэст 5273 толгой мал тоолуулж “Мянгат малчин”-ы амжилтаа 12 жил дараалан бататгажээ. Малын тоо толгойгоо өсгөөд зогсохгүй, мал сүргийнхээ чанар, удам угсааг байнга сайжруулж Үзэмчин үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ухна, Түмэнцогт сумын Дорнод талын махны хэвшлийн бухыг үндсэн сайжруулагчаар ашиглаж мал сүргээ шилмэл үүлдэр, омгийн цөм сүргийн малаар 100 хувь бүрдүүлсэн байна. Улс, бүсийн гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож үзэмчин үүлдрийн хуцаар 2,3-р байр эзлэж байсны дээр жил бүр 50-150 өсвөр хээлтүүлэгчийг үржлийн зориулалтаар бойжуулж сум, багийн иргэддээ өгч ашиглуулдаг аж. Хээлтэгч малын өсөлтийг жил бүр тогтвортой нэмэгдүүлж нийт сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 42.6 хувь, бог малд 55.8 хувь, нийт сүрэгт ямааны эзлэх жинг 21.6 хувьд хүргэж сүргийн зохистой бүтцийг бүрдүүлсэн байна.  Сүүлийн 5 жилд 1938 толгой малыг үржлийн зориулалтаар худалдаж, 6378 толгой малыг зах зээлд борлуулж, МАА-н түүхий эд бүтээгдэхүүнээс 1791,4 сая төгрөгийн орлого олж 635,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Бага дунд орлоготой буюу мал цөөтэй 20 шахам өрхөд 1629 толгой малыг малжуулахаар олгож, орон нутгийн бүтээн байгуулалтанд 134.3 сая төгрөгийн хандив өгсөн. Жил бүр малдаа 150-200 тн өвс, 30-40 тн хүчит тэжээл худалдан авч, 20-30 тн хужир шүү, 5.0 тн гар тэжээлийг өөрсдийн хүчээр бэлтгэж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 18.0 сая төгрөг зарцуулж өөрсдийн хүчээр 3 гар худаг шинээр гаргажээ. Жил бүр мал сүргээ эрсдэлээс хамгаалах индексжүүлсэн даатгалд хамруулж байдгийн дээр сүүлийн 5 жилд 5199 толгой малыг 5540,0 мянган төгрөгөөр даатгуулсан байна. Тэрээр өөрийн малч арга ажиллагаа, ажлын туршлага, мэдлэг чадвараа залуу малчдад зааж, үлгэрлэн дагуулж ажилладаг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлээрээ 2002 онд МУЗН-ийн онцгой гишүүнээр элсэж байгалийн гамшигт өртсөн улс орон, иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж сэтгэлийн буян өргөжээ. Ийнхүү тасралтгүй мал маллаж өөрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 2007 онд мянгат малчин, 2008 онд сумын сайн малчин, 2009 онд сумын алдарт уяач, 2011 онд аймгийн сайн малчин, 2014 онд Улсын сайн малчин, 2018 онд ХХАА-н салбарын шилдэг тохилог хашаа хороотой малчин, хот айлаар шалгарч нутгийн зон олондоо үлгэр дуурайлал үзүүлж, бүтээлчээр хөдөлмөрлөсөөр иржээ. Д.Баярсайханы мал маллагааны өвөрмөц арга барил, тогтвортой ажлын амжилт, мал аж ахуйн уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэн түгээж, хүнсний аюулгүй байдал, орон нутгийнхаа  тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр зэргийг үнэлэн “Монгол Улсын хошой аварга” малчнаар шалгаруулаад байна Д. Баярсайхан нь 1959 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн.  1999 оноос 135 тоо, толгой малтайгаар мал аж ахуй эрхэлж жил бүр мал сүргээ 102.1-115.9 хувиар тогтвортой өсгөж, 100 эхээс 96.3-102.2 хувиар төл бойжуулжээ. Тэрбээр нутгийн ард түмнийхээ дунд нэр хүнд сайтай, ажилч хичээнгүй, хөдөлмөрч бусдад сэтгэл харамгүй тусалдаг малчин юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа