Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Галын аюулгүй байдлыг сайтар сахихыг анхааруулав

Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай есөн дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 19-р байрны хогийн сувагт хог шатсан дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Гал тү

Галын аюулгүй байдлыг сайтар сахихыг анхааруулав
Өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай есөн дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 19-р байрны хогийн сувагт хог шатсан дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс есөн хүүхэд, 18 том хүнийг гаргасан байна. Мөн тус дүүргийн 14-р хорооны 13-р байранд хогийн сувагт хог шатаж утаажилтын бүсээс 14 хүнийг гаргажээ. Түүнчлэн байшин, машин, лангууны бараа шатсан дуудлагууд ч бүртгэгджээ. Ер нь он гарсаар 491 удаагийн объектын гал түймэр бүртгэгдээд байна. Түймэрт зургаан том хүн, хоёр хүүхэд өртөж амиа алдсан бол дөрвөн том хүн, нэг хүүхэд түлэгдэж гэмтсэн байна. Иймд айл өрх, албан газруудыг галын аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.