Орхон аймаг Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг эхлүүллээ
Орхон аймаг нэн шаардлагатай нарийн мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийхээр болжээ. Энэ нь Европын Холбооны дэмжлэгтэй Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл1-ийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэнэ. Судалгаа гаргаж, төсөл хэрэгжүүлж эхэлсэнээр ядуурал ажилгүйдлийг бууруулах гадны хөрөнгө оруулагчдыг татах олон боломж бүрдэх юм.Орхон аймагт тус төслийг хэрэгжүүлснээр хангайн бүсийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааг гаргах, туршлага судлах өргөн боломж бий болноо гэдгийг холбогдох албаны хүн хэлж байна. Тус төсөл 2019 оны 6,30 нд дуусах бөгөөд Европын холбоо, Орхон аймаг 50,50 хувиар санхүүжүүлнэ
Нийгэмд мэргэжилтэй ажилчдын эрэлт их байхад зарим мэргэжлээр буюу нарийн мэргэшлийн чиглэлээр хүн сургахгүй байгаа, дээд сургууль төгссөн ажилгүй залуучуудын тоо нэмэгдэж байна. Нөгөө талаараа мэргэжлийн сургууль төгсөгчид өнөөгийн ажлын байрны шаардлагад нийцэхгүй байгаа нь гадаадаас ажиллах хүч авах шалтгаан болж байна. Энэ нь хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлт, зах зээлээ судлах шаардлага бий гэдгийг харуулж байна. Тиймээс техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1-ийг хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан, орон нутагт чиглэсэн, үр бүтээлтэй, тогтвортой мэргэжлийн боловсролын сургалтыг хөгжүүлхэд тус төслийн зорилго оршиж байна.
.jpg)
.jpg)
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.