Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Насны хишиг, одонгийн мөнгө, бусад тэтгэвэр тэтгэмжийн санхүүжилтийг банкуудад шилжүүлжээ

Орхон аймгийн ахмадуудад олгох насны хишгийн санхүүжилтийг өнөөдөр 16 цагийн орчим арилжааны 3 банкид шилжүүлжээ. Мөн тэтгэвэр тэтгэмж, одонгийн мөнгийг ч холбогдох банкуудад илгээснийг Орхон аймгийн

Насны хишиг, одонгийн мөнгө, бусад тэтгэвэр тэтгэмжийн санхүүжилтийг банкуудад шилжүүлжээ
Орхон аймгийн ахмадуудад олгох насны хишгийн санхүүжилтийг өнөөдөр 16 цагийн орчим арилжааны 3 банкид шилжүүлжээ. Мөн тэтгэвэр тэтгэмж, одонгийн мөнгийг ч холбогдох банкуудад илгээснийг Орхон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Насны хишиг болон одонгийн мөнгөний санхүүжилт идэвхижүүлж хаан, төрийн банк, капитал банкуудад шилжүүлсэн байна. Энэ онд Орхон аймгийн хувьд 4090 ахмадад нийт 675 сая төгрөг олгоно. Өмнөх онд насны хишгийн санхүүжилт 18 сая төгрөгөөр дутсан бөгөөд нөхөж олгоно.Мөн Одонтой ээжүүдийн одонгийн мөнгөнд 790 гаруй сая төгрөгийг холбогдох банкуудад шилжүүлжээ. Ингэснээр маргааш Орхон аймгийн ахмадууд насны хишгээ авах боломжтой болж байна. Энэ жил 65 нас хүрч "Насны хишиг" авах болсон ахмадууд баг хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүй гэнэ.50762678_767704076941957_5565153979156922368_n
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.