![00047.MTS_snapshot_00.41_[2019.01.22_14.09.19]](http:\/\/etimes.mn\/uploads\/filemanager\/00047.MTS_snapshot_00.41_%5B2019.01.22_14.09.19%5D.jpg)
Баян-Өндөр сумаас багсармал тэжээл, боодлын өвс тэжээлийг хочрдугаар сарын 11-нээс малчдад хөнгөлттэй үнээр нийлүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс малчид өвс тэжээл худалдан авах хүсэлтээ баян-өндөр суманд гаргахыг сануулж байна.Баян-Өндөр сум мал. аж ахуйн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд 100 тн өвс, 100 тн ногоон тэжээл, 60 тн хивэг тэжээлийг бэлтгэсэн. Тэгвэл онцгой байдлын албанаас өгсөн үүрэг даалгаварын дагуу сар шинийн дараа буюу хоёрдугаар сарын 11-нээс малчдад хямдралтай үнээр олгоно. Ингэхдээ өвс тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр буюу боодол өвс 4000 төгрөг, шуудай тэжээлийг 15000 төгрөгөөр тус тус үнэлэх гэнэ.
Сэтгэгдлүүд 0