Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Засаг дарга Д.Батлутын иргэд, төрийн албан хаагчидтай хийх уулзалт эхэллээ

Орхон аймгийн Засаг дарга жил бүр аймгийн 2 сумын 24 багийн иргэд, төрийн албан хаагчидтай, хэлтэс агентлагийн дарга удирдлагуудын хамт уулзалт зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ирэх он

Засаг дарга Д.Батлутын иргэд, төрийн албан хаагчидтай хийх уулзалт эхэллээ
Орхон аймгийн Засаг дарга жил бүр аймгийн 2 сумын 24 багийн иргэд, төрийн албан хаагчидтай, хэлтэс агентлагийн дарга удирдлагуудын хамт уулзалт зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ирэх оны төлөвлөөөг танилцуулан иргэдийн саналыг авдаг. Тус уулзалт өнөөдөр Наран , Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багаас эхэллээ50641948_376742933142723_7339129210759282688_n (1) Ингэснээр 2018 онд орон нутгааас хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөр, дэд бүтцийн чиглэлээр хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, иргэдэд мэдээлж байна. Өмнөх уулзалтаас нийт 70 гаруй зүйлтэй хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд хэрэгжилт нь 80 гаруй хувьтай байна. Тухайлбал гэрэлтүүлэг тодорхой хэмжээнд сайжруулсан бол гэр хорооллын хог ачилтад тодорхой дэвшилт гаргаж, ачилтын хугацааг орйртуулж, хог ачилтад шаардлагатай парк шинэчлэлийг хийснийг ч танилцуулав. Иргэдийн зүгээс орон нутгийн агаарын бохирдол, утаа, нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжийн талаар Наран , Цагаанчулуут, Рашаант, Уртын гол багуудын иргэдийн хувьд тулгамдсан асуудал болж байгааг засаг даргад уламжилж байв. Ялангуяа агаарын бохирол, утааг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх,гэмт хэрэг зөрчил, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх, цалин тэтгэвэр, түүнтэй хамраалалтай зээлийн тусламж үйлчилгээний шаардлага зэрэг асуудлууд иргэдэд тулгамдсан асуудал болж буйг илэрхийлж байсан юм.50337215_2044137805884668_4681801595757789184_n Засаг дарга, түүнийг баг бүрэлдэхүүний уулзалт нэгдүгээр сарын 21 нээс 27 ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр Шанд, Даваат багийн иргэдтэй хийх уулзалт хийж байна. Маргааш Их залуу, Яргуйт багийн уулзалтаар үргэлжлэх бөгөөд уулзалтанд иргэн таны өмнө тулгамдсан бүхий л санал санаачлагыг боломжтой нөхцөлд газар дээр нь шийдвэрлэж, хариу мэдээллийг өгөхөөхөө ач холбогдолтой юм.50794609_1172349486273392_5691132637033267200_n50418306_532550333920165_4113603359804489728_n50593733_396566997773259_2398909702067978240_n  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.