Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо

Зөвөлгөөнд 300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч оролцож эдийн засгийн өнөө ба ирээдүй, нягтлан бодох бүртгэл гэсэн сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ. Монголын мэргэшсэн нягтлан бологчдын институтээс өн

Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
Зөвөлгөөнд 300 гаруй мэргэшсэн нягтлан бодогч оролцож эдийн засгийн өнөө ба ирээдүй, нягтлан бодох бүртгэл гэсэн сэдвээр илтгэл тавин хэлэлцүүллээ. Монголын мэргэшсэн нягтлан бологчдын институтээс өнгөрсөн онд хийсэн гол ажлууд, энэ онд хийхээр төлөвлөсөн зүйлээ гишүүддээ танилцууллаа. Уулзалтын үеэр Австралийн Сидней хотод болсон Дэлхийн нягтлан бологчдын 20 дугаар чуулганы үер яригдсан гол сэдвүүдийн талаар гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан илтгэл тавьсан. Тэрээр технологийн дэвшил, кибер аюулгүй байдлын талаар дэлхий нийт гол анхаарлаа хандуулж байна. Нягтлан бодох бүртгэлийн салбар ч энэ чиглэлийн хөгжлийг дэмжих шаардлага үүсч байгааг онцолсон юм. Технологийн дэвшил бүх салбарт хурдан боожиж байгаа өнөө цагт итгэлцлийн эдийн засаг гэдэг ойлголт ч бий болсон. Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалтын үер Удирдлагын академийн дэд захирал Б. Баясгалан энэ сэдвээр илтгэл танилцуулсан. Нягтлан бодох бүртгэл үнэн зөв бодитой байснаар нийгэм эдийн засагт зөв бодлого  хэрэгжих үндэс суурь болдог. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан хүний оролцоог бууруулах нь уг зорилттой нийцэх боломжтойг энэ салбарынхан онцолж байна. Үүнээс гадна Төвбанкнаас мөнгөний бодлогын чиг хандлагын талаар мэдээлэл өгсөн бол Сангийн яамнаас нягтлан бодох бүртгэлийн талаар баримталж буй бодлогоо танилцуулсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.