Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо

Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орсон.Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэс

Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо
Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаар тогтоолоор Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орсон.Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 07 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн мөн хуулийн 12.3-т заасан дараах насны ахмад настанд жилд 2 удаа Насны хишиг олгоно.Үүнд: 65-69 настай ахмад настанд 50 мянга70-79 настай бол 80 мянга80-89 настай бол 150 мянга,90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг.     Энэ онд шинээр насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гарган насны хишгээ авна уу.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.