Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2019 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2019 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 хэм хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 18-19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.