Цагаан сараар бага насны хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг уриаллаа
Цагаан сараар бага насны хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байхыг уриаллаа
Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хамтран өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ) тархвар судлалын 1 дүгээр \/1 дүгээр сарын 1-7\/ долоо хоногт амбулаторийн үзлэгийн 9,3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0,6 хувиар бага байгаа хэдий ч томуугийн А дэд хэвшинжийн (H1N1) вирус, иж томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх  эрсдэлийг үүсгэж байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0,3 хувиар их байна.01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн хүүхдийн эмнэлгийн 977 орон дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаагийн 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байна. Хүүхдийн орны ачаалал батлагдсан орон тооноос 53.2%-иар хэтэрсэн боловч зөөврийн болон насанд хүрэгчдийн 520 орыг нэмэгдүүлэн зохицуулалт хийгээд байна. Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:  Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн 100 ортой эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 60 ортой хүүхдийн тасгийг шинээр байгуулсан.Нийслэлийн өрх болон хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч 22, АШУҮИС-ийн төгсөх ангийн 394 оюутанг нэмэлтээр ажиллуулж байна. Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 5-н хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт тус тус шилжүүллээ. Сонгинохайрхан дүүргийн 10-н хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг Ачтан эмнэлэгт шилжүүлж, тус дүүргийн эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасаг нээж байна.Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг тус дүүргийн эрүүл мэндийн төвд шилжүүлж, 180 орыг дангаараа хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүллээ. Томуу, томуу төст өвчний үед ажиллах шуурхай багийг томилон Эрүүл мэндийн яаманд ажиллуулж байна.Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулан 24 цагийн зөвлөгөө өгөх утсыг ажиллуулж байна.ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Арваннэгдүгээр сараас томуу, томуу төст өвчин гарч эхлээд арванхоёрдугаар сард намжмал байдалтай байсан ч нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт хэлбэрээр гарч байна. Амбулаторийн үзлэг өмнөх гурван жилийнхээс бага боловч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлалтай хүүхдийн тоо өндөр байна. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна. Гол вирус нь томуугийн А хүрээний Н1N1 вирусээр илэрч байгаа. Уламжлалт цагаан сарын баяраар томуугийн дэгдэлт эрчимтэй тархах магадлалтай байгаа. Эмнэлгийн ачаалал өндөр тул орны зохицуулалт хийж байна. Хан-Уул дүүрэгт 40 ортой хүүхдийн тасаг нэмэх, Сонгонохайрхан, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зөвхөн хүүхдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг авч байна.ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн тусламжид шаардлагатай эм, судасны шахуургууд нийслэлийн эмнэлгүүдэд олгож байна. Гэхдээ байдал хүндрэх магадлалтай байна. Тиймээс эцэг эхчүүдийг эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, эмнэлгийн салбарын ажилчдын ажлыг ойлгож хүлээцтэй хандахыг уриалж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд эрүүл мэндийн байгууллагыг дэмжиж ажилчдынхаа эрүүл мэндийг бодох, 0-5 настай хүүхэдтэй ажилчдаа богино цагаар ажлуулан үр хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх, хүүхэд нь өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө олгох хэрэгтэй.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа