Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан2019 оны нэгдүгээр сарын 14-нөөс нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. -Ойрын өдрүүдэд хүйтни

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны нэгдүгээр сарын 14-нөөс нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна.  - Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна - Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 17-нд Алтайн уулсаар бага зэргийн цас орно. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө  5-10 хэм, Алтай, Хангайн уул бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м\/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15,19-нд зарим газраар 12-14м\/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд зарим газраар 12-14м\/с хүрч ширүүснэ. 14-15-нд хүйтэн байх боловч, цаашдаа хүйтний эрч суларч Дундговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.