Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Маргаашнаас шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай өнөөпдөруулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. ЗГХЭГ, УУХҮЯ-аасөгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас н

Маргаашнаас шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай өнөөпдөр уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.  ЗГХЭГ, УУХҮЯ-аас  өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть  импорлогч компаниудтай зөвшилцөн маргаашнаас АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ. Дэлхийн  зах зээл дээрхи түүхий тосны үнэ,  Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус  буурч байгаатай холбогдуулан  энэхүү шийдвэрийг гаргасан байна.  2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар  импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг  шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү  литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК-ын дэд дарга О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. olloo_mn_1547466267_9f81a1487d938bf5f5c77050c2b961b2  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.