Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хүүхдийн эмч нар сургалтад хамрагдлаа

ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн яамны Б танхимд “Томуу, томуу төст өвчний эмчилгээ” сэдвээр нэгдсэн эмнэлэг, дүүрэг, өрхийн эмнэлэг, 21 аймгийн 336 сумын хүүхдийн эмч нарт сургалт зохион байгуулл

Хүүхдийн эмч нар сургалтад хамрагдлаа
ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн яамны Б танхимд “Томуу, томуу төст өвчний эмчилгээ” сэдвээр нэгдсэн эмнэлэг, дүүрэг, өрхийн эмнэлэг, 21 аймгийн 336 сумын хүүхдийн эмч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар ДЭМБ-аас баримталж буй хүүхдийн эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлага,  нэгдсэн эмчилгээний удирдамжид заасан эмчилгээ, үйлчилгээний талаар  ЭХЭМҮТ-ийн туршлагатай зөвлөх эмч багш нар хичээл заасан юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж, улсын болон хувийн бүх эмнэлгүүдэд ажиллаж буй хүүхдийн эмч нар нэгдсэн нэг стандартаар хүүхдэд эмчилгээг хийж, үйлчлүүлэгч эмч нарын хоорондын итгэлцэл нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал сайжирах юм. Мөн энэ үеэр өнгөрсөн хугацаанд эмчилгээ үйлчилгээнд алдаа гаргасан жишээ баримтуудыг танилцуулж, сургамж өглөө.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.