Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Томуугийн тархалт 10-аас дээш хувьд хүрвэл боловсролын байгууллагад "Хөл хорио" тогтооно

2019:1:10өдрийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт 140 гаруй хэвтэн эмчлүүлэгчтэй байгаагаас томуугийн А хүрээний дэд хэв шинж буюу H1N1 вирусээр үүсгэгдсэн халдварын тохиолдол 3 бүртгэгд

Томуугийн тархалт 10-аас дээш хувьд хүрвэл боловсролын байгууллагад "Хөл хорио" тогтооно
 2019:1:10  өдрийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт 140 гаруй хэвтэн эмчлүүлэгчтэй байгаагаас томуугийн А хүрээний дэд хэв шинж буюу H1N1 вирусээр үүсгэгдсэн халдварын тохиолдол 3 бүртгэгдээд байна.49898842_364339094344728_4874616537534693376_n Томуугийн эзлэх хувь, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгджээ БОЭТ-өөр нийт 6156 хүн үйлчлүүлсний 340 нь буюу 5,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 2,6 хувиар өсчээ. 342 хэвтэн эмчлүүлэгсдийн 101 нь буюу 29,5 хувийг уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант өвчтөн байна.49617552_1090575967795696_7166495658881318912_n ӨЭМТ-үүд, амбултори, хүүхдийн хувийн эмнэлэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна Өчигдрөөс эхлэн 8 ӨЭМТ цайны цаггүй, ажлын өдрүүдэд 08-20,0 цаг, амралтын өдрүүдэд 10-16 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн БОЭТ-ийн хүүхдийн амбулторийн цагийг уртасгаж, хүүхдийн хүлээн авах дээр гарч байгаа эмч сувилагч нарын орон тоог нэмэгдүүлсэн. Түүнчлэн 4 хүүхдийн хувийн хэвшлийн үүдэн эмнэлэгүүд томуугийн гаралтай өвчлөлийн үзлэгийн тарифийг хөнгөлөөд байна.   49775692_2139234702764571_3533457486906392576_n Орхон аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг: “БОЭТ ачаалал ихтэй байгаагаас хүүхдийн тасгийн үзлэгийн цагийг уртасгах, хүлээн авах дээр ажиллаж байгаа эмч, сувилагчийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хийж байна” . БОЭТ, мөн хүүхдийн тасгийн эм, нэг удаагийн зүү тариурын хангамжийг 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн. 50072411_1119811384856418_7787220580360519680_n Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга М.Болормаа: “Томуу, томуу төст өвчний үед тархалтаас шалтгаалаад 4 үе шаттай арга хэмжээ авдаг. Ингэхдээ амбулаториор үйлчлүүлэгсдийн 5 хүртэлх хувь, 5-аас 9 хүртэлх, 10-аас 15 хувь хүртэлх, түүнээс дээш гэж ангилдаг. Одоогийн байдлаар Орхон аймагт энэ хувь 5-аас 9 хүртэлх хувь руу орчихсон байгаа учраас 2 дугаар үе шатны арга хэмжээг авч байна. Үүнээс нэмэгдсэн тохиолдолд бид боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авна” гэсэн гэлээ. Дашрамд дурдахад ЭМГ-аас хийсэн  томуугийн дэгдэлтийн тандалт, судалгаагаар "Гэр хорооллын иргэд" илүү амьсгалын замын өвчлөлд өртөмхий байгаа нь ажигдлагджээ.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.