Түгжрэл бууруулах ажлын хэсэг хуралдлаа
Түгжрэл бууруулах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобус” төсөл хэрэгжүүлэх тухай санал танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 245 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 137, төрийн бус өмчийн 108 сургууль байна. нийслэлийн 245 сургуульд нийт 264240 сурагч суралцаж байгаа юм. Үүнээс төрийн өмчийн сургуульд 88.2 хувь буюу 232932 сурагч, төрийн бус өмчийн сургуульд 21308 сурагч буюу 11.8 хувь суралцаж байна. Сурагчдын 57.1 хувь нь буюу 150949 хүүхэд бага ангид, 79019 хүүхэд дунд ангид, 13 хувь нь ахлах ангид суралцаж байна. Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 7 дүүргийн төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 21 нийт 52 сургуульд 130 автобусаар 6784 сурагчийг тээвэрлэж байна. Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон км алхаж ирдэг сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2018 онд 59, 74, 109 дүгээр сургуулиудад хүүхдийн автобус олгосон байна. Ерөнхий боловсролын сургуулийн зорчилтын судалгааг авч үзвэл 2018 оны байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчдын 53.9 хувь буюу 128984 хүүхэд явганаар, 28.3 хувь буюу 67645 нь нийтийн тээврээр, 17.4 хувь буюу 42566 хувь нь хувийн автомашинаар үйлчлүүлж байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг ачаалалтай цаг буюу өглөөний 08:00 цагт сургуулийн 1 дүгээр ээлжинд нийт 42269 хүүхэд хичээллэдэг. Харин 2 дугаар ээлж 13:30-аас 31636 хүүхэд, 3 дугаар ээлж 15:00 цагаас 2863 хүүхэд хичээллэж байна. Хөдөлгөөний оргил ачааллын цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх, төлөвлөлтийг боловсруулсан байна. Хотын хойд, урд, баруун, зүүн зүгээс 4 чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Дээрх 4 чиглэлд 12 автобус нэмж гаргахад 60 орчим сая төгрөг шаардлагатайг хэллээ. Уг чиглэлийг туршихад хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан автобус үйлчилгээнд гаргах, байршил тогтоогч суурилуулах, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гаргах, мэргэшсэн жолооч ажиллуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийвчлалтай, бодитой байлгах талаар санал хэллээ. Мөн нийслэлээс хэрэгжүүлдэг “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдийг сургуульд хүргэх болон, авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хэрхэн хамтран зохион байгуулах тал дээр судалгаа хийхийг ажлын хэсгийн ахлагч П.Баярхүү үүрэг болголоо. Мөн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа