Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар нарыг нэг сар хорихоор болов

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийнпрокурорынгазраасцагдан хорих таслан сэрг

Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар нарыг нэг сар хорихоор болов
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорын газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ. Тодруулбал, Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ компаниас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Мөн эл хэрэгт түүний төрсөн дүү Дамбий овогтой Баатараас гадна Чангаа овогтой Бямбаа нар  холбогдсон юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.