Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хүний амь хороосон этгээдийг шуурхай илрүүлэв

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 6-ны орой 23:00 цагийн орчимд иргэн Г “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14 дүгээр гудамжны үз

Хүний амь хороосон этгээдийг шуурхай илрүүлэв
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 6-ны орой 23:00 цагийн орчимд иргэн Г “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14 дүгээр гудамжны үзүүрт ухаангүй хүн дээшээ харсан байдалтай  хэвтэж байна” гэж мэдэгдсэний дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ажиллаж, Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай  А гадны нөлөөтэй нас барсныг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулсан аж. Үүний үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг 28 настай Е гэгч болохыг тогтоож, 24 цагийн дотор дайчлан баривчилсан байна. Буруутай этгээд нь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж, амийг нь хохироосон болох нь тогтооджээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.