Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Иргэд БОАЖГ-аас цахилгаан халаагуур ашигласны дараах цахилгааны төлбөрөө нэхэмжилжээ

Орхон аймгийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэх яриа олон нийт, цахим сүлжээгээр шүүмжлэл дагуулах болсон. Холбогдох албаныхан ч агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бий гэдгийг хүлээн зөв

Иргэд БОАЖГ-аас цахилгаан халаагуур ашигласны дараах цахилгааны төлбөрөө нэхэмжилжээ
Орхон аймгийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэх яриа олон нийт, цахим сүлжээгээр шүүмжлэл дагуулах болсон. Холбогдох албаныхан ч агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бий гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч утааг бууруулах арга  зам нь бүх нийтийн хичээл зүтгэлийн үр дүнд бий болно гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. Утааг бууруулахад айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал... Гол нь иргэд хандлагаа өөрчлөх шаардлагатай. Ингэж хэлэх учир нь  - "Өнгөрсөн жил 40 орчим айл өрхөд утааг бууруулах арга хэмжээний хүрээнд, туршилтын журмаар, үнэ төлбөргүй "Цахилгаан халаагуур" тависан. Гэтэл сарын дараа иргэд цахилгааны төлбөрөө төлүүлэхээр байгаль орчны газартаа хандсан" гэдгийг БОАЖГ-ын мэргэжилтэн П.ЭНХСЭЛЭНГЭ хэллээ. - Угтаа төрийн дэмжлэгийг, иргэд үр ашигтай зарцуулж, тог цахилгаанаа хэмнэх, 2 тарифт тоолуур, шаталт бага түлш сонгон хэрэглэх гэх мэтээр амьдрал ахуйн орчин, тоос, утааг бууруулахад өөрсдөө хариуцлага хүлээх шаардлагатай ч зөвхөн төрийн байгууллагын нуруун дээрх ачаа мэтээр харж байгаа нь ташаа ойлголт гэсэн юм.   Утаа: Ганц төр захиргааны анхаарах асуудал бус, айл өрх, иргэн бүрийн хичээл зүтгэлийн үр дүнд буурна...  Орхон аймагт агаарын чанарыг  азотын давхар исэл, угаарын хий, хүхэрлэг хий, тоос, тоосонцор гэсэн 4 үзүүлэлтээр хэмжиж байна. Харин агаар дахь азотын давхар исэл, зөвшөөрөгдөх агууламжаас 1,5 зарим тохиолдолд 1,8 дахин их, тоос тоосонцор 2-2,5 дахин давсан гэнэ.e514e224950c1fe5e59d5e11e5ae198a_1200 Аймаг орон нутгаас агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд жил бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ онд 1000 цахилгаан халаагуурыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажилд нийт 240 гаруй сая төгрөг зарцуулахаар болсон.2ccbtaaio5h2hmlec91davmkmu Үүний тулд айл өрх бүр дулаан алдагдалгүй байх нь гшаардлагатайг сануулж байна. Хамгийн сүүлд Баян-Өндөр сум, Байгал орчин аялал жуулчлалын газраас хамтран айл өрхүүдэд дулаан алдагдлын судалгаа хйихэд, дийлэнх айл өрх дулаан алдагдалтай. Үүний хирээр түлш их зарцуулж хорт утаа ялгаруулах, үүний зэрэгцээ  эдийн засгийн өртөг өндөр гарах шалтгаан болж байгааг тогтоосон байна. Тиймээс цахилгаан халаагуур авсан айл өрх юуны өмнө орон байраа дулаалах, өдрийн цагаар утаа бага ялгаруулах түлш, шөнийн цагаар цахилгаан халаагуур ашиглах гэх мэтээр хослуулах нь илүү үр дүнтэй гэлээ.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.