Дубайн алтан элс...
Дубайн алтан элс...
Арабын Нэгдсэн Эмират Улсын долоон вант улсын нэг Дубай нь нэгэн үед дэлхийн хамгийн үржил шимгүй, хоосон, уйтгартай хотуудын нэг байв. Гэвч сүүлийн жилүүдэд цагдаа нар нь Ламборгини унадаг, алтны хольцтой нэг халбага зайрмаг 800 долларын үнэд хүрсэн, тансаг, орчин үеийн хот болон хувирчээ. Энэхүү амжилтын түүх бол авлига болон зохион байгуулалттай гэмт хэрэг улам глобалчлагдаж буйтай нягт холбоотойг үгүйсгэх аргагүй юм. Африкаас алт хууль бусаар тээвэрлэх, Ал кайда, ISIS бүлэглэлүүдийг санхүүжүүлэх, Энэтхэгийн Давод зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглүүдэд туслах зэргээр Дубайн нууц оффшор санхүүгийн систем нь бараг бүх л олон улсын авлигын ноцтой хэргүүдэд ямар нэг байдлаар оролцдог. “Дубай хууль бус мөнгийг оруулахыг зөвшөөрдөггүй байсан бол одоогийнх шигээ өндөр хөгжилтэй болж чадахгүй байсан” гэж Афганистаны шударга байдлын төлөөх төрийн бус байгууллагын дарга Саед Икрам Афзали хэлж байна. Тус төрийн бус байгууллага нь Афганистанаас Дубай руу орж ирдэг асар их хэмжээний хууль бус мөнгөний урсгалыг тогтооход тусалсаар ирсэн юм. Татварын шударга байдлын сүлжээ Дубайг дэлхийн хамгийн нууцлагдмал улсуудын 9 дүгээрт эрэмбэлсэн байдаг. Лондон, Сингапур хоёрын дунд дөнгөж 3 цаг хагас нисээд хүрэх боломжтой газар зүйн асар их ашигтай байрлалд оршдог нь Дубайг бизнесийн төв болоход нь нөлөөлсөн гэж хэлж болно. Иймээс ч Дубай нь том хэмжээний, мөн хууль ёсны дагуу ажилладаг бизнесийн салбартай. Гэвч ил тод бус байдал, хөнгөн хуулийн зохицуулалтууд, улсад нь орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрийг үл хайхардаг хандлага нь Дубайг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, терриристууд, дарангуйлагчид, авлига болон бусад гэмт хэргээс орлого олдог хүмүүсийн диваажин болгож хувиргажээ. Тэд мөнгөтэй бас засгийн газрыг эвгүй байдалд оруулахгүй л бол тэнд чөлөөтэй байж болно. Үүний үр дүнд Дубай нь баячууд татвараас зайлсхийх, ял шийтгэлээс зугтах, мөнгө угаах, өөрийн улсын цагдаа, татварын байцаагч нараас хөрөнгөө нуух нэг цэгийн үйлчилгээ үзүүлэгч болсон байна. Хотын хурдацтай өсөж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь дэлхийн том хөрөнгө оруулагчдыг Дубайн олгодог нууцлагдмал орчинд, тансаг орон сууцнуудад хөрөнгө оруулах боломж олгодгоороо татдаг юм. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн нэгтгэсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон оршин суугчдын талаарх мэдээллийн санг C4ADS нэртэй ашгийн бус бүлэг авч, Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)-д өгсөн нь Дубайн нууцлагдмал байдлыг ашигладаг олон хүний нэрийг нийтэд зарласан билээ. Тус мэдээллийн санд 181 улсын 129,000 эзэмшигчтэй 54000 хаяг бүртгэгджээ. Мэдээж энэ жагсаалтад байгаа бүх хүнийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй ч улс төрчид болон зарим чинээлэг хүмүүсийн мэдээллийг зайлшгүй нягтлан шалгах нь зүйтэй юм. Түүнчлэн тус мэдээллийн санд ял, шийтгэл хүлээж байсан иргэд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон олон улсад эрэн сурвалжлагдаж буй хүмүүс ч багтсан байна. 2013 оноос эхлэн дэлхийн саятнуудын нүүдлийг судалж буй Өмнөд Африкт төвтэй нэгэн судалгааны төвөөс Арабын Нэгдсэн Эмират Улсыг АНУ, Канад, Австрали улсуудын хамт дэлхийн баячуудыг хамгийн их татдаг улсуудын нэгээр нэрлэжээ. Дубайн ачаар Арабын Нэгдсэн Эмират Улс нь 2017 онд нийт 5000 саятныг хүлээн авсан нь нийт саятан хүн амынхаа хэмжээг бараг 6 хувиар өсгөсөн явдал юм. Эдгээр баян хүмүүст үзүүлдэг зарим үйлчилгээг дурдвал: - Дубайн “алдарт” нууцлагдмал банкны системийг ашиглан мөнгө угаах;- Мөнгөний эх үүсвэрийг тайлбарлалгүйгээр эсвэл хэдхэн асуултад хариулаад их хэмжээний бэлэн мөнгөөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах;- Хулгайлагдсан алт, үнэт эдлэлийг наймаалцах;- Хавала зэрэг бэлэн мөнгөнд суурилсан гүйлгээний системүүдийг ашиглан хууль, эрх зүйн ямар нэгэн хяналтгүйгээр дэлхий даяар мөнгө шилжүүлэх;- Хөнгөн зохицуулалтуудтай худалдааны чөлөөт бүсүүд нь тамхи болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүд хууль бусаар наймаалцдаг хүмүүст гааль, татварын мөнгө төлөхгүй байх боломж олгодог;- Засгийн газар нь цөөхөн хуулийн зохицуулалтыг илүүд үзэж, бага хяналт тавьдаг.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив