Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 07-ын өдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглосон. Энэ хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж, айл өрхөд нийлүүлэх юм. Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ахлах бөгөөд бүрэлдэхүүнд холбогдох албаны төлөөллүүд, төрийн бус байгууллагынхан орж буй. Ажлын хэсэг байгуулж буйтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшийг одооноос нийлүүлж, үр дүнг нь олон нийтэд таниулах хэрэгтэй. Мөн үнийг нь тодорхой болгож, худалдаалах цэгүүдээ оновчтой тодорхойлох ёстой” гэсэн бол Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Сайжруулсан түлшнээс худалдан авч, өөрийн сонгогдсон тойргуудад туршилт хийлгэсэн. Үр дүнтэй байна гээд иргэдээс худалдаанд гаргаач гэсэн санал олон ирүүлж байна. Тиймээс хэрэглээнд даруй нийлүүлэх шаардлагатай” гэв. Харин Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сайжруулсан түлшийг өнгөрсөн зун туршихад утаа хаялт нь бага ч асахдаа хүндрэлтэй байсан. Энэ мэтэд анхаарч, энд тэнд бус, тодорхой хэсэгт нүдэнд харагдахуйц туршилт хийж, иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Мөн үүнийхээ хажуугаар сууцны дулаан алдалтыг багасгах талаар анхаарах” гэв. Тэргүүлэгч П.Баярхүү түлшийг борлуулахаар тодорхойлсон цэгүүдийн байрлал хэр оновчтой, түүнд нь хэдэн хүн ажиллах юм бэ гэдгийг судлах хэрэгтэйг онцолсон. Мөн өнгөрсөн онд баталсан хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын эргүүлээр ажиллуулах тогтоолын хэрэгжилтийг хангуулж, ажлын хэсгийнхэн үйл ажиллагаандаа татан оролцуулах ёстой гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулахаар холбогдох бүх албанаас ажил санаачилж байгаа. Үүний үр дүн иргэн бүрийн оролцооноос хамаарна. Тиймээс харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадвал агаарын бохирдол буурна. Ажлын хэсгийнхэн сайжруулсан түлшний үнэ, түгээлт, борлуулах цэгийн мэдээллийг иргэдэд хүргэж, хэрэглэх заавар өгөх хэрэгтэй. Хадгалах агуулах, түгээх цэгүүд хаана байх, одоо түлш худалдаж буй хүмүүсийг үүнд хэрхэн татан оролцуулах юм, мөн хэдэн ажлын байр нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой. Түлш иргэдийн худалдан авах чадамжид нийцсэн үнэтэй байхад анхаарч, хэрэглээнд нь хяналт тавих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөтэй ажлаа уялдуулж, агаарын чанарын хяналтын байцаагч нарыг үйл ажиллагаанд татан оролцуулах нь зөв. Эцэст нь, лабораторийн шинжилгээний хариу эргэлзээтэй, эсэхийг тодруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хадгалахаас илүүтэй түгээж, айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэхэд хэвшүүлэх нь чухал. Ажлын хэсгийнхэн 14 хоног тутам үйл ажиллагаагаа дүгнэх хэрэгтэй” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа