Орон нутгийн найман эмч Япон улсад суралцана
Орон нутгийн найман эмч Япон улсад суралцана
Эрүүл мэндийн яамнаас иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болсон.  2018 онд Улсын төсвийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн шугамаар 85 эмч, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургалтад хамруулаад байна. Энэ жил мөн тооны эмч нарыг гадаадад сургах бөгөөд эхний ээлжийн найман эмчийг Япон улсад нэг сарын хугацаанд сургахаар болжээ.  Мэргэжил дээшлүүлэх эмч нарыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамнаас өнгөрөгч 2018 онд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, боловсролд зарцуулахаар 2.8 тэрбум төгрөг төсөвт суулгасны үр дүнд өнгөрсөн жил 95 эмч, мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй оронд сургалтад хамруулсан. Үүний үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан 39 өвчний тоо өнөөдөр 25 болж буурсан юм. Үргэлжлүүлэн Япон Улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран 2017-2021 оны хугацаанд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн жил бид Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын эмч мэргэжилтнүүдийг Япон улсад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр сургасан бол энэ удаад найман их эмч, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлийн мэргэжилтнүүдийг Япон улсад нэг сарын хугацаатай сургалтад хамруулах гэж байна.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар өнгөрсөн онд өмнөө таван зорилт тавьсан. Таван зорилт маань амжилттай хэрэгжиж, 90 гаруй хувийн биелэлтэд хүрсэн гэж үзэж байгаа. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чухал зорилт байсан. Хатуухан хэлэхэд өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн ажилтнуудын сургалт, боловсролын ажлууд тогтсон системээр бус гадны төсөл, хөтөлбөрүүдийн “хаялганд” олон жил явж ирсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг эрүүл мэндийн ажилтнуудынхаа сургалтын ажилд онцгойлон анхаарч улсын төсөвт зөвхөн сургалтад зориулж мөнгө суулгадаг болсон. 2019 онд гадагшаа явж эмчлүүлдэг, валют гадагшаа урсдаг явдлыг зогсоох, хамгийн чухал нь Монголчууд маань байдгаа барж, байшин саваа зарж гадаадад эмчилгээ авдаг нөхцөл байдлыг засах том зорилго тавиад байгаа. Энэ зорилт зөвхөн хүний нөөцөөр хязгаарлагдахгүй, тоног төхөөрөмж, эмнэлгийн хүртээмж зэрэг олон цогцоос бүрддэг. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сургалт тасралтгүй явагдаж байх ёстой. Анагаахын шинжлэх ухаан зогсолтгүй хөгжиж байдаг тул хөл нийлүүлж алхахгүй бол хоцрогдож байдаг онцлогтой салбар. Тийм учраас Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улсын төсвөөс болон түнш орнууд, гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжилтнүүдээ сургаж байгаа үйл явдал өрнөж байгааг онцоллоо.  Мөн Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Солонго “Энэ боломжийг олгосон Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье. Энэ сургалтад хамрагдсанаар алс баруун хязгаар Увс аймгийнхаа эрүүл мэндийн салбарт шинэ туршлагыг нэвтрүүлэхийг хүсч байна” гэлээ. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд хандан “Та нар маань сурсан мэдсэн зүйлээ ирсэн хойноо байгууллагын ажилтнууддаа түгээх үүрэгтэй. Мөн давхар үндэсний сургагч багшийн түвшинд бэлтгэгдэж байгаа гэдгээ гүнээ ухамсарлах хэрэгтэй. Хүний нутаг нэр хүндээ бодож, бие биенээ дэмжиж суралцаарай” хэмээн зөвлөв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа