Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин хэмнэлттэй
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин хэмнэлттэй
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан хотын удирдлагын баг Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Таван толгой түлш ХХК нь Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн долоон сарын хугацаанд хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Таван толгой түлш ХХК-ийн нэгдүгээр үйлдвэр нь жилдээ хоёр мянган тонн сайжруулсан шахмал түлж үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Анх 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ДЦС 2-ын дэргэд 14 тэрбум төгрөгөөр баригдсан шахмал түлшний үйлдвэрийг тухайн үед тэндэрт ялсан компани нь технологийн алдаа гаргаснаас болоод бүрэн ашиглалтад оруулж чадаагүй байна. Үүнийг Таван толгой түлш ХХК хүлээн авч засаж, шинээр ашиглалтад оруулснаар 2 дугаар үйлдвэрээ болгожээ. Энэ үйлдвэр нь жилдээ мөн 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж. “Манай компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь олон улсын стандартын шаардлага хангасан. Шахмал түлшний 5, утааны 4, зуухны нэг үзүүлэлтийг бүрэн хангасан. Улаанбаатар хот жилдээ дунджаар 1.2 сая тонн нүүрс түлж байгаа. Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш бол 600-700 тонн нийт 220 мянган гэр хорооллын өрхийг бүрэн хангана. Энэ нь шатааж байсан нүүрсний хэмжээ хоёр дахин багасна гэсэн үг. Түүнээс гадна нүүрснээс ялгардаг хорт үзүүлэлтүүд олон дахин буурсан байгаа. Өнөөдөр хэрэглэж байгаа Налайх, Багануур, Тавантолгойн нүүрснээс манай үйлдвэрлэж байгаа түлш хоёр дахин хэмнэлттэй, хоёр дахин илчтэй. Дараа жилийн өвөл бид ийм гамшгийн хэмжээнд байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” хэмээн Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан ярилаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Түүхий нүүрсийг орлох бүтээгдэхүүн нь түүнд агуулагддаг дэгдэмхий хий, хорт бодисыг бууруулсан сайжруулсан түлш юм. Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэр нь иргэдийг нь нүүрсний оронд шахмал түлшээр цаг алдалгүй хангаж байх зорилготой. Үйлдвэрлэж байгаа энэхүү сайжруулсан түлш нь илч болон шатах хугацааны хувьд илүү хэмнэлттэй байгаа” гэв. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хотын удирдлагууд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, үр дүнтэй болгох талаар олон ажил хийж байна. Үйлдвэрүүдийн бэлэн байдлыг хангах, сайн чанарын түлшээр иргэдийг хангах зорилготой ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Ирэх онд иргэдийг түүхий нүүрсний оронд шахмал түлшээр хангахад үйлдвэрүүдийн бэлтгэл ажил хамгийн чухал. Үүнтэй бид газар дээр нь ирж танилцаж байна. Мөн бэлтгэл ажлаас гадна шахмал түлшний чанар стандарт сайн байх ёстой” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив