Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хуралд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, бие бүрэлдэхүүн оролцов. Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр Цэргийн штабаас 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа 2018 оныг бид бүхэн “Хууль тогтоомж, дайчилгааны бэлэн байдлыг хангах жил” болгон үндсэн таван зорилтыг дэвшүүлэн ажилласан гэдгийг онцолж байв. Тайлангийн хурлын үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шилдгүүдийг тодрууллаа. Цэргийн штабын 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хурандаа А.Баттулга даргатай Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Дэд хурандаа Л.Мөнхбат даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд бүрэн хангалттай дүгнэгджээ. Цэргийн штабын 2018 оны “Тэргүүний офицер”-оор Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад О.Батсүрэн шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч-жолооч, ахлах ахлагч Б.Дэмбэрэлбалжинням шалгарч хамт олноо хошуучилжээ. Түүнчлэн ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Ш.Бат-Өлзий, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Нямгэрэл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав нар шалгарчээ. Тус Цэргийн штабаас 2019 оныг “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж байна. Тайлангийн хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүнд хандаж үүрэг, чиглэлийг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа