"Стандарт" банкны хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлнэ
"Стандарт" банкны хэргийг ойрын үед шүүхэд шилжүүлнэ
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид нийгэмд хүлээлт үүсгээд буй, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хариулсныг тоймлон хүргэж байна.  -ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд зээл авсан хэргийг шалгаж байгаа юу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -ЖДҮХС-гаас улс төрийн албан тушаал хашиж байгаа болон тэдний хамаарал бүхий этгээд зээл авсан хэрэг тогтоогдоод, мөрдөн шалгаж байгаа. 100 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой, олон аж ахуйн нэгж хамарсан хэрэг учраас цаг их орж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хэргүүдийн талаар бид тухайн үед нь мэдээлээд явна. -ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 10 гишүүнийг байцаасан гэсэн. Ер нь нийт хэдэн гишүүнийг шалгаж, байцааж байгаа вэ? -УИХ-ын нэр бүхий гишүүд гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Тэдний хамаарал бүхий компаниуд зээл авсан учраас нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс мэдүүлэг авч байгаа. Гишүүдийн тоог хэлэх боломжгүй. Ямартай ч нэлээд олон гишүүн ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаа. -Нэр бүхий гишүүдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг прокуророос өгсөн гэсэн үнэн үү? -ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байгаа. -Нэрсийг хэлж болох уу? -Нэрсийг одоогоор дурдах боломжгүй байна. -Гурван гишүүнийг түдгэлзүүлэх болсон үндэслэл нь юу вэ. ЖДҮХС-аас авсан мөнгөө ББСБ-аар угаасан нь үнэн үү? -Хэргийн үйлдэл, аргачлалын талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Зарим зүйл хуулиар хязгаарлагдсан байгаа тул хариулах боломжгүй байна. -УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮтэй холбоотой мэдээлэл байсан. -УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг аваагүй байсан. Өмнөх хурал дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгагдаж байгаа юу гэсэн сэтгүүлчийн асуултад тийм ээ гэсэн хариулт өгсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийтэд хэд хэдэн мэдээлэл хийлээ. Түүн дээр мөрдөгч хэвлэлийн бага хурал хийснийхээ дараа сандарч хоёр ч УИХ-ын гишүүн рүү ярьж надаас уучлалт гуйсан гэсэн байсан. Би уучлалт гуйгаагүй ээ. Сэтгүүлчид мэдээд надаас асууж байгаа асуултад би худлаа ярих шаардлага байхгүй. Тухайн хамаарал бүхий аж ахуйн нэгж шалгагдаж байсан нь үнэн байсан учир надад уучлалт гуйх шаардлага байхгүй байсан. Худлаа яриад мэдээлэл хийчихсэн бол би хүнээр дамжуулахгүй өөрөө уучлалт гуйх чадамжтай хүн.  -Хөгжлийн банктай холбоотой хэрэг юу болсон бэ? -Хөгжлийн банктай холбоотой 30 гаруй дугаар бүхий хэрэг шалгагдаад прокурорт шилжсэн. Одоо шүүхэд хянагдаж байгаа. -Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу? -Салхитын мөнгөний ордны тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сэжиглэгдэн шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж буй. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. -Салхитын мөнгөний ордтой холбоотой хураагдсан 1.3 сая ам.долларын хэрэг юу болж байна. Тэр мөнгийг буцаан өгсөн гэж үнэн үү? -Ор үндэслэлгүй мэдээлэл. Буцааж өгөөгүй. Мөрдөн шалгаж ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буцааж өгөх асуудал байхгүй. -Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг мөрдөн шалгаж байгаа юу?  -ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д. Дорлигжав бусдаас 4 сая доллар авсан тухай мэдээлэл нийтэд ил болж, энэ асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь түр хугацаагаар гадаад руу явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадахгүй байгаа. Хэрэгтэй холбоотой бусад нотлох баримтуудыг шалгаад явж байгаа. -БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг шалгаж байгаа нь үнэн үү? -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хариуцаж байсан албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж байна. Цэвэр агаар сантай холбоотойгоор мөрдөн шалгах ажил дөнгөж эхлээд явж байгаа тул хэдэн албан тушаалтан холбогдон шалгагдаж байгаа талаар тоо одоогоор хэлэх боломжгүй байна. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Сангийн зарцуулалтын талаарх мэдээллийг дараагийн хурлаар илүү тодорхой өгөх боломжтой болох байх. -60 тэрбумын хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу? -60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэсэн хэрэг хоёр жил яригдаж байна. 2017 оны долоодугаар сард эрүүгийн хэрэг үүсгээд ТЕГ, АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарсан Ажлын хэсэг гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд тухайн яриа болжээ гэдгийг тогтоосон. Харин хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг нь асуудлыг шалгахын тулд олон тооны иргэдийг нэгбүрчлэн дуудаж мэдүүлэг авах ажиллагаа хийгдэж прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байсан. Харин ТЕГ-аас энэ хэрэгт мэдээ мэдээлэл авлаа, хэргийг сэргээн шалгах шаардлагатай байна гэж үзсэний дагуу Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай хэргийг сэргээгээд Ажлын хэсэгт мөрдөн шалгах шаардлагатай гэж даалгасан. Ажлын хэсэгт ажиллаж байсан цөөн албан тушаалтан өөрчлөгдсөн тул тушаалд өөрчлөлт оруулаад мөрдөн шалгах ажиллагааг тагнуулын байгууллага өөрсдөө шалгаж байгаа. Тэд тогтоогдсон нөхцөл байдлаа үнэлж хуульд заасан шийдвэр гаргуулахаар прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэх учиртай. -ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж байсан Стандарт банкны хэрэг юу болсон бэ? -Эдгээр нэр бүхий этгээдүүдтэй холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, оролцогчдод хэргийн материал танилцуулах ажиллагаа явагдаж байгаа. Ойрын үед прокуророос хэргийг шүүхэд шилжүүлнэ. -Т.Бадамжунайг 60 тэрбум төгрөгтэй холбоотойгоор шалгах гэж дуудсан боловч хилээр гараад явсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэхгүй юу? -Т.Бадамжунайг 60 тэрбумын гэх хэрэгт дуудаж байцаалт аваагүй. -Төмөр замын хэрэг дээр тайлбар өгөхгүй юу. Дээд шүүхээс хэргийг шийдсэн байсан. Ингээд дуусгаж байгаа юм уу? -Төмөр замын гэх хэрэг дээр залилангийн гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Бусад асуудал дээр гадаад улсад гарсан этгээдийг эрэн сурвалжилж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. -Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг телевизээр “Ачит Эх” гэдэг компанийн талаар ярьсан. Энэ талаар та бүхэн шалгасан уу. Энэ олон хэргийг шалгаж байгаа гээд олигтой хариу өгөхгүй юм. Зарим нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шалгаж байгаа гээд чимээгүй. -“Ачит Эх” компанитай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгана гэдэг, ялангуяа авлигатай холбоотой асуудлыг богино хугацаанд шийдээд шалгачих боломжгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ихэнх нь бүрэн эрхтэй, халдашгүй дархан эрхтэй. Мөн олон хүний оролцоотой үйлдэгддэг, нарийн зохион байгуулалттай тул цаг хугацаа авч байна. Бид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Прокуророос өдөр бүр хяналт тавьж байгаа.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа