Хөхүүл хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бол диатез...
Хөхүүл хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бол диатез...
Хөхүүл хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бол диатез юм. Энэ нь харшлын нэг хэлбэр юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч, арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна. Шалтгаан Ээж, аавынх нь хэн нэгэн харшлын гаралтай өвчинд өртөмтгий Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан. Эсвэл ханиад их хүрч байсан.  Ээж нь хууч архаг өвчтэй.  Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч, халуун ногоо хэрэглэсэн Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн Шинж тэмдгүүд Арьсны нугалаасууд, чихний ар, хүзүү, тахимаар амархан нурж улайдаг Хөмсөг орчмын арьс хогжруутаж, хуурайших Хүүхдийн зулай хагтах, хаг их хэмжээгээр овоорох Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах, хэсэгчилсэн тууралт гарах Хүүхэд тайван бус, уйламтгай болох. Биеийн эсэргүүцэл суларснаас ханиад, суулгалт өвчнөөр амархан өвдөх Анхаарах зүйлс Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж, чихэр, шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх. Зулайн хагийг вазелин, эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн, савантай усаар угааж байнга цэвэрлэж байх Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах Хэт бэгнэхгүй, сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах хэрэгтэй.  Диатез нь хүүхэд төрснөөс хойш 1-3 сартай байхад илэрдэг. Хүүхдийн нүүр, бие дээгүүр жижиг цэврүү туурдаг. Тэгэхээр харшлын өвчний хамгийн анхны илрэл нь төрсний дараа хүүхдэд илрэх диатез байдаг. Ийм өвчтэй хүүхэд 1-3 нас хүрээд диатез нь арилдаг.   Эмчилгээ • Ээж хөхүүл бол цочроогчтой хоол хэрэглэхгүй байх. Үүнд: Сүү, өндөг, цитрусын төрлийн лимон, жүрж зэрэг болон эдгээрийг орсон бүтээгдэхүүн, архи тамхи, халуун хурц ногоо, кофе, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй.  • Ээж өөртөө хэт хурц үнэртэй биеийн тос болон сүрчиг түрхэхгүй байх. • Хүүхдийн саван шампунь нь хурц үнэртэй цочроогчгүй байхыг анхаарах хэрэгтэй. • Тууралтад дур мэдэн, дам сураг сонсон ямар нэгэн эм, түрхлэг хэзээ ч бүү түрх. Хүүхдийн арьс маш эмзэг, нимгэн. Таны түрхсэн эм маш түргэн арьсаар нэвчин үйлчилгээгээ үзүүлнэ. Энэ нь арьсыг илүү гэмтээх аюултай тул ийм үйлдэл бүү хийгээрэй. Учир нь тос, эм бүр хүүхдийн биеийн онцлогоос хамаарч өөр байдаг.  • Эмчид үзүүлж заасан эмийг зааврын дагуу өгч, сувилгаа асаргааг явуулна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа