Харшийн сүлд модны наадам боллоо
Харшийн сүлд модны наадам боллоо
Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг баярын нэг билээ. Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын зүгээс жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа хүргэдэг Харшийн сүлд модны наадмаа арван хоёрдугаар сарын 20-26-ны өдрүүдэд “Хараацай” театрт зохион байгуулж байна. 1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон  аймаг нийслэл, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм. Энэ жилийн харшийн сүлд модны наадмын тоглолтонд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын 100 гаруй урлагийн авьяаслаг хүүхдүүд, уран бүтээлчид оролцож байгаа ажээ. Өнгөрөгч бямба гараг буюу арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Найрамдал цогцолборт болсон Харшийн сүлд модны наадамд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй нийслэлийн удирдлага оролцлоо. Энэ удаагийн Харшийн сүлд модны наадмыг үзэж сонирхохоор Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд асран хүмүүжүүлэх газруудад сурч хүмүүжиж байгаа 800 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн байв. Эдгээр хүүхэд, багачуудыг Харшийн сүлд модны наадам үзүүлэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжин оролцжээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан Харшийн сүлд модны наадмыг үзэхээр хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “...Хүний амьдрал эрээн бараантай, амьдралд хүнд хэцүү, шударга бус зүйл тохиолдож болно. Гэсэн хэдий юу ч тохиолдсон өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шантрахгүй хичээгээрэй, сэтгэл итгэлээ алдалгүй зүтгээрэй гэж эрхэм дүү нартаа, хүүхдүүдээ захиж хэлье. Хүн энэ хорвоод нэгэнт мэндэлсэн бол амжилтад хүрэхийн тулд өөрөө өөрийнхөө, амьдралынхаа эзэн байх ёстой болдог учраас “Хэн нэгэн хүний сүүдэрт тусах бүүдгэр гэрэл төдий биш өөрөөрөө  гэрэлтэх бамбар  болж яваарай”.  Дэргэд тань хамгийн ойр байдаг найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгч нар нь та нарын мэдлэг чадвар, авьяас билгийг тань үргэлж гэрэлтүүлж явна гэдэгт эргэлзэхгүй байна. Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргэе, сайхан баярлаарай”  гэв. Үзэгч хүүхдүүд  Үлгэрийн баатрууд тайзан дээр амилсан Харшийн сүлд модны наадмын тоглолт үнэн сэтгэлээсээ анхааран ажиглаж, баяр хөөрөөр дүүрэн үзэж байлаа. Тоглолтын төгсгөлд хичээл сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчидад Нийслэлийн удирдлагын зүгээс бэлэг гардуулан өглөө. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа