Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Банк бус санхүүгийн байгууллагууд ёс зүйн дүрэмтэй боллоо

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос салбарын хэмжээнд мөрдөх Банк бус санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрмийг баталлаа. Мэргэжлийн оролцогчид ёс зүйн дүрэмтэй байх нь салбарын х

Банк бус санхүүгийн байгууллагууд ёс зүйн дүрэмтэй боллоо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос салбарын хэмжээнд мөрдөх Банк бус санхүүгийн байгууллагуудын ёс зүйн дүрмийг баталлаа. Мэргэжлийн оролцогчид ёс зүйн дүрэмтэй байх нь салбарын хэмжээнд баримтлах зарчмуудыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагын стандартыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлийн түвшнийг бууруулах, хөрөнгө оруулагч, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад салбарын нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.Баталсан ёс зүйн дүрмээр салбарын мэргэжлийн оролцогчдын баримтлах үнэт зүйлсийг тодорхойлж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөх зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоосон байна. Түүнчлэн салбарын ажилтнуудын зөв хандлага, харилцагч, үйлчлүүлэгчтэй хүндэтгэлтэй харилцах, үнэнч шударга байх, авлига, хээл хахуулиас ангид байх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сахин хамгаалах, санал, гомдлыг шийдвэрлэх механизм зэрэг асуудлуудыг багтаажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.