Гадаад харилцааны сайд Кувейтийн төр, засгийн тэргүүн нарт бараалхав
Гадаад харилцааны сайд Кувейтийн төр, засгийн тэргүүн нарт бараалхав
Кувейт Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нарт бараалхав. Тэрбээр Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахын амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Монгол, Кувейт хоёр улс нь харилцан хүндэтгэл дээр суурилсан найрсаг харилцаатай болохыг дурдаж, бэрхшээлтэй цаг үед хоёр улс бие биедээ туслаж байсныг онцлон тэмдэглэв. Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монголыг дотны андаа хэмээн үздэгээ илэрхийлсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна гэв. Гадаад харилцааны сайд Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах-т бараалхахдаа тус улсын Засгийн газраас Монгол Улсын түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барих, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.  Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын иргэн Бадр Аль-Байжаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгөв.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа