Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

МАН-ын Бага хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулав

МАН-ын Бага хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Намын дүрэмд шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг

МАН-ын Бага хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулав
МАН-ын Бага хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Намын дүрэмд  шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт  нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж,  бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжсэн байна. Мөн Бага хурлаар намын Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Батболд нар ажлаа өгсөн учраас тэдний оронд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулах, мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасч, орны гишүүдийг нь томилох юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.