Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлиг гаргаж, 2018 оны шилдэг судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээв. 2018 оны Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар: Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам; Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Б.Хонгорзул нар эрдэм, шинжилгээний ажлаараа шалгарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагналыг нь гаруулж, баяр хүргэн үг хэллээ.“Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлигт: “Шинжлэх ухаанд залуу үеийг татан оролцуулах, залуу судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр шинжлэх ухааны салбарын 3 хүртэлх ажилтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгодог уламжлалтай. Шинжлэх ухаан бол улс орны хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл юм. Харин шинжлэх ухаан бүтээх арга болох эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэдэг бол хүн бүрийн хийж чаддаг амар ажил биш. Судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой, шинжлэх ухаанч хөгжилд тэмүүлсэн залуу үеийг бэлтгэхэд төрөөс тогтмол анхаарч, урамшуулан дэмждэг байх ёстой. Өнөө жил судалгаа шинжилгээний бүтээл туурвилаараа дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 3 залуу судлаач Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртлээ. Доктор Б.Цэрэндулам, Д.Золзаяа, Б.Хонгорзул нар хүний ген, тархи судлал, мэдээллийн технологийн чиглэлээр онол – арга зүйн түвшин, хэрэглээний өгөөжөөрөө залуу судлаачдаа тэргүүлсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэжээ. Тэдний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн судалгааны ажил тус бүр 70 гаруй удаа эшлэгдсэн байгаа нь судалгааны ажлын чанар чансаа, ач холбогдлыг нь харуулж байна. Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархаж, цаашдын ажил хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье. Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэлээ.   “Хүний биеийн олон эд эрхтний гажиг үүсэхэд оролцдог шинэ генүүдийг илрүүлэн баталж, энэ төрлийн хам шинжийн үүсэх молекул механизм, учир шалтгааныг тайлбарлах; удамшлын шалтгаант гажиг үүсгэдэг синдромуудын ген, мутаци, молекул механизм, нийлэгждэг уураг, тэдгээрийн харилцан үйлчлэлийг судалж, өвчин үүсэх механизм, түүний явцыг танин мэдэх, улмаар оношлох, эмчлэхэд ач холбогдол бүхий “Хүний генетикийн гажиг үүсгэгч зарим генүүдийн харилцан үйлчлэл” сэдэвт судалгааны бүтээл туурвисан Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам; Хүмүүсийн өдөр тутмын мэдээлэл технологийн ашиглалтын явцад бий болж байгаа байршил болон цаг хугацааг агуулсан их хэмжээний өгөгдлүүдийн тусламжтайгаар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар агаарын бохирдол, хот дахин төлөвлөлт, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг судалсан “Байршил болон цаг хугацааг агуулсан том хэмжээний өгөгдлийн мэдээллээс улс орны хэмжээнд хүмүүсийн үйл ажиллагаа, төлөв байдлыг онтологи болон статистикийн аргаар шинжлэн урьдчилан таамаглах нь” сэдэвт ажил гүйцэтгэсэн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа; Өнчин тархины үүдэл эс нь E-Cadherin наалдагч уургийн тусламжтайгаар өөр хоорондоо мэдээлэл дамжуулагч Notch signal-г идэвхжүүлдэг, энэ нь өнчин тархины үүдэл эсийн олшролыг зохицуулдаг болохыг тогтоож; өнчин тархины үүдэл эсүүд бусад эрхтэн тогтолцооны зарчимтай адилгүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулан, өөрсдийн үйл ажиллагаа, үүдэл эсийн олшрол, хуваагдлыг зохицуулдаг болохыг баталсан “Үүдэл эс ба түүний үүр” сэдэвт судалгааны ажил хийсэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Батчулууны Хонгорзул нарт Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа