Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийн хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөв. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар энэ сарын 12-16-ны өдрүүдэд Японд Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Ерөнхий сайд нар манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой энэхүү Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө  талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээ нотолж  цаашид идэвхитэй хамтран ажиллах талаар  засгийн газрын түвшинд ойлголцож хамтарсан мэдэгдэлдээ ч дурдсан юм. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалаас ирсэн даруйдаа энэ мягмар гарагт шинэ нисэх буудлын барилгын ажлын явцтай танилцаж, асуудал хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Такаока болон Японы хөрөнгө оруулагч компани аж ахуй нэгжүүдийн төлөөллийг урьж оролцууллаа. Ерөнхий сайд Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлыг ирэх оны долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нээх хүсэл сонирхолтой байгаагаа Японы төлөөлөгчдөд илэрхийлээд, үүний тулд Монгол Улсын Засгийн газрын хариуцаж буй ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, шаардлагатай санхүү хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй шийдвэрлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж дуусгах, концессийн гэрээнүүдийг тохирсон хугацааны дагуу хийхийн төлөө Засгийн газраас дэмжлэг үзүүлж  ажиллахаа мэдэгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цааш хэлэхдээ; Манай хоёр улсын хооронд яригддаг олон зүйл ажил хэрэг болж байгаад баярладаг. Манай Засгийн газрын хийж буй ажлаас нэн чухал нь энэ нисэх буудлыг ашиглалтад оруулах явдал юм. Ашиглалтад орвол жилд 3 сая зорчигч тээвэрлэдэг болно. Хүн зорчигч тээврийн төдийгүй ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болно. Сая хийсэн айлчлалынхаа мөрөөр зориуд та бүгдийг энд урьсан юм. Айлчлалын хүрээнд хийгдсэн хэлэлцээрийг биелүүлэх нь хоёр талын үүрэг.  Менежментийн болон концессийн гэрээ хийх оролцогч талуудыг ч мөн энд урьж авчирсан байгаа. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлын барилгын ажлыг шуурхайлж ирэх онд ашиглалтад оруулъя гэдэг дээр хоёр орны ерөнхий сайд нар тохирсон учраас энэ ажлыг гүйцэтгэхийн тулд хоёр талын асуудал хариуцсан хүмүүс сэтгэл гарган ажиллаарай гэж хүсч байна. Хоёр талын менежментийн багийнхан уулзаж ярилцах хэрэгтэй. Зарим хүндрэлүүд байгаа гэсэн. Тухай нь манайх дотоодын нислэгийг энэхүү буудалд үйлдэх ёстой. Аливаа бизнест хамтын менежментээр ажиллаж байгаа оролцогч талууд бүгд ашигтай ажиллах алтан зарчим буйг баримтлах нь зүй. Манай Засгийн газар энэхүү нисэх буудлыг 51:49 хувиар менежментийн гэрээ байгуулж ажиллах талаар хэдийн шийдвэр гаргаж танилцуулсан. Иймд талууд харилцан бие биедээ итгэл үзүүлж нэгдүгээр сард багтаан гэрээгээ хийхийг даалгаж байна гэлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал төслийн удирдагч нисэх буудлын барилгын ажлын явцын талаар товч мэдээлэл хийж, Засгийн газрын сайд нар зарим асуудал хариуцсан албан тушаалтнууд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Дэд бүтцийн болон санхүүжилт, зохион байгуулалтын зэрэг ойрын хугацаанд Засгийн газрын түвшинд шийдвэрлэх боломжтой долоон асуудал байгааг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар мэдээлсний дагуу хэрхэн шийдвэрлэх гарц байгаад хариу тайлбар өгсөн юм. Монгол Улсын Засгийн газраас хариуцах улсын төсвийн санхүүжилт ирэх онд тасалдахгүй бөгөөд Улсын төсвийн тухай хуульд бүрэн тусгасан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Зарим газрыг чөлөөлөх ажлыг Төв аймгийн ЗДТГ-аас хуулийн дагуу хийж буй бөгөөд тулгамдсан асуудлаар БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлсэн гэв. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудлыг барих  төслийг 2006 оны 11 дүгээр сараас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр судалгааг эхлүүлж, 2008 онд төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж, 2009-2011 онд барилгын зураг төслийг боловсруулан баталгаажуулж, 2012 онд барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерийг зарлан 2013 онд гүйцэтгэгчтэй гэрээлж, 2013-2017 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, 2018 онд чанарын баталгаажуулалт явагдаж  байна. Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал барих төслийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага удирдан хэрэгжүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани, зөвлөх үйлчилгээг “Азуса Сэккэй\/ Ориентал Консалтантс Глобал” түншлэл тус тус үзүүлэн ажиллаж байна. Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49,5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5,9 тэрбум иен бөгөөд 23 барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж нийт 32 ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс хүлээж авах ажил 98,9 хувьтай байгаа аж. Барилга байгууламжийг хүлээж авах явцад Улсын комисс  1278, ашиглалтын явцад 720 зөрчил тус тус илрүүлснийг засварлах ажил 90 орчим хувьд хүрчээ. Монгол Улсын Засгийн газар захиалж Захиргааны барилга, Аэродромын засвар үйлчилгээний цэг, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний  нийт гурван барилгыг хариуцан гүйцэтгэгч компаниудаар бариулж буй бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай, Улсын комисс ажиллаж  байна.  Катерингийн барилга байгууламжийг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Нисэх буудал хүртэлх хурдны замын ажлын явц 86 хувьтай, ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.   Монгол, Японы Ерөнхий сайд нарын хийсэн хэлэлцээр ёсоор Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ирэх оны долдугаар сард ашиглалтад орвол Монгол Улс жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 98 хувийн нисэх буудлын ашиглалттай, 54.000мкв талбайтай 6 хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний төвтэй зургаан эгнээ бүхий хурдны замаар Улаанбаатар хотын төвтэй холбогдсон орчин үеийн олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа