Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны зах зээл дээр ажиллах мэргэшсэн брокеруудыг бэлтгэнэ
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны зах зээл дээр ажиллах мэргэшсэн брокеруудыг бэлтгэнэ
Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч брокеруудыг мэргэшүүлэх, тэдний мэдлэг, туршлагыг дээшлүүлэх, арилжаанд оролцох эрх олгох зорилготой “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох сургалт” маргааш эхлэх гэж байна. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хамтран зохион байгуулах юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болоод тус зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлогийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар ойлголт өгнө. Мөн хөдөө аж ахуйн биржийн арилжааг үнэт цаасны арилжаа зохион байгуулдаг биржийн үйл ажиллагаатай харьцуулан, тус биржүүдийн төстэй болон ялгаатай талууд, тэдгээрийн онцлог шинжийн талаар мэдлэг олгоно. Түүнчлэн, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа, түүхий эдийг бүртгэх, гэрээний стандарт гаргах, биржийн арилжаа хэрхэн зохион байгуулагддаг, клиринг, төлбөр тооцоо, тээвэрлэлт, хадгалалт болон ложистикийн цогц үйлчилгээ хэрхэн хийгддэг талаар мэдлэг олгоно. Сургалтанд оролцогчид мөн биржийн барааны тодорхойлолт, гэрээний стандарт үзүүлэлтийг хэрхэн гаргадаг талаар мэдлэг олгож, санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох спот гэрээ, форвард гэрээ, фьючерс гэрээ, опцион гэрээнүүдийн онцлог, тэдгээрийн давуу болон сул тал, гэрээний хоорондын ялгааны талаарх мэдээллүүдийг авах юм. Түүнчлэн брокеруудын ашигладаг биржийн арилжааны програм хангамж буюу “Backoffice” програм, агуулахын бүртгэлийн програм, арилжааны програмууд дээр хэрхэн харилцагчийн бүртгэл хийх, дансны бүртгэл хийх мөн өөрийн харилцагчийн агуулахын барааг хянах болон захиалга оруулах, захиалгуудаа хянах талаар мэдээлэл авна.  Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа