Д.Цэнд-Аюуш: Зайсан Хилл нь заалаа түрээслүүлэх зарчмаар ажилладаг байгууллага, хоолны хордлогод хамааралгүй
Д.Цэнд-Аюуш: Зайсан Хилл нь заалаа түрээслүүлэх зарчмаар ажилладаг байгууллага, хоолны хордлогод хамааралгүй
Өндөг болон тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ холдинг компанийн ажилчид хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Тус байгууллагын хамт олон Зайсан хилл цогцолборт 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Үүнээс гурав хоногийн дараа ажилчдад нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ цөөн тооны хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин эдгээр ажилчид яг юунаас хордсон бэ гэдгийг одоогоор шалгаж, тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.-НВЦ компанийн ажилчид шинэ жилээ тэмдэглэж байгаа хоолны хордлого болсон хэрэг гарлаа. Яг юунаас хордлого авсан бэ. Шинжилгээний хариу гарсан уу?-Зайсан Хилл цогцолборт Блүфин\/BlueFin\/ компани катеринг буюу хоол хийж, нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Энэ компанийн хийсэн хоолноос дээж авч лабораторийн шинжилгээнд явуулсан. Мөн дахин нэмэлт шинжилгээ авах шаардлага гарсан учраас Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хоолны дээжийг өгсөн, хариуг хүлээж байна. Лабораториудаас ирсэн шинжилгээг нэгтгэнэ. Мөн бусад тодруулах зүйлс бий. Үүний дараа яг юунаас болж хордсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тогтооно. Тэрнээс өмнө НВЦ компанийн ажилчид яг юунаас хордсон бэ гэдгийг хэлэх боломжгүй. Хордлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид ямар хүнсний бүтээгдэхүүнээс хордсон бэ гэдэг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.-“Зайсан Хилл л хордуулчихлаа” гээд мэдээлэл яваад байгаа шүү дээ. Гэтэл хоолоо өөр газраас авсан юм уу?-Зайсан Хилл нь түрээсийн үйл ажиллагаа л явуулдаг байгууллага. Блүфин компанид заалаа түрээслүүлэх зарчмаар л ажилладаг юм билээ. Томоохон албан байгууллагууд өөрийн заал, талбайгаа түрээслүүлдэг биз дээ. Түүнтэй л адил гал тогоо, хүлээн авалтын танхимаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудад түрээслүүлсэн байна.-Хүлээн авалтад оролцсон бүх хүнээс шинжилгээ авсан уу. Тухайлбал, хүлээн авалтыг зохион байгуулсан хүмүүс, уригдан ирсэн зочид гээд л …-Тухайн өдөр хүлээн авалтад ирсэн, үйлчилгээ үзүүлсэн гээд бүх хүмүүсээс шинжилгээ авсан. Яг ямар өвчний үүсгэгчээр илэрсэн бэ гэдгийг тодруулна. Үүсгэгч тодорхой болвол үүнтэй хамаарал бүхий хүмүүс, ямар хүнсний бүтээгдэхүүн гээд тодруулах зүйлс их бий. Энэ бүгдийг шинжилгээний хариу гарсны дараа тодруулах боломжтой юм. Хүлээн авалтад оролцсон НВЦ компанийн ажилчдаас хордлого илэрсэн. Бусад үйлчилгээний ажилчид болон катерингийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүсээс хордлого илрээгүй.-НВЦ-гийн шинэ жилийн арга хэмжээ 12 дугаар сарын 7-ны өдөр dолсон. Гэтэл 12 дугаар сарын 10-ны өдөр хордлогын шинd1 тэмдэг илэрсэн гээд байгаа. Энэ хугацаанд өөр зүйлсээс хордсон байх боломжтой юу?-Аливаа хордлогыг хурц, архаг гэж ангилдаг. Хурц хордлогын илрэл нь нууц үед явагдаж болно. Хоёр цаг байж болно. Эсвэл долоо хоног ч байж болно. Тухайн хордлого үүсгэгчийн шинж чанар, өвчтөний бие организмийн байдал зэргээс хамаарч хугацаа янз янз байдаг. Ханиад томуу ч бас халдвар авснаас хойш шууд илрэхгүй байх тохиолдолд байдаг шүү дээ. Үүнтэй адил юм. Ер нь бол хүн өвчилсөн гэдэг нь тодорхой.Яг юунаас болсон бэ гэдгийг л тогтоохоор ажиллаж байгаа гэж хэлж болно. Яг юунаас болсон бэ. Ямар компани, ямар хүнсний бүтээгдэхүүнээс болж хордлого үүссэн бэ гэдгийг нь тогтоож өгнө. Үүний дараа албан ёсоор нийтэд мэдээлэл түгээнэ.Үгүй бол сургаар сонссон мэдээгээр л бусдыг буруутгах хандлагатай байна. Гэтэл Зайсан Хилл-ийн асуудал үнэндээ мөн үү гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тэд бол зүгээр л байраа түрээслүүлдэг компани байхгүй юу. Жишээлбэл, Зайсан Хилл дотор гурван хоолны компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь бүгд л түрээсийн байгууллагууд. Тэгэхээр нэрнээс нь хараад л шууд дайраад байж болохгүй л дээ. Халуун хоолны үйлчилгээ үзүүлэх гэрээтэй Блүфиний хоолноос үүдэлтэй хордлого гарсан байж болзошгүй. Гэхдээ хордлого хоолноос уу, үгүй юу гэдгийг л тогтоохоор бид ажиллаж байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив