Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Сурагчдын амралт дөрвөн долоо хоног үргэлжилнэ

БСШУСЯ-ын сайдын 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай А\/747 дугаар тушаалаар ЕБС-ийн сурагчдын амралтад дараах өөрчлөлт орсон байна. Үүнд: 2-р улирлын хи

Сурагчдын амралт дөрвөн долоо хоног үргэлжилнэ
БСШУСЯ-ын сайдын 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай А\/747 дугаар тушаалаар ЕБС-ийн сурагчдын амралтад дараах өөрчлөлт орсон байна. Үүнд: 2-р улирлын хичээл 12 сарын 21-ний өдөр хичээллээд дуусах ба 22-ны өдрөөс 2-р улирлын амралт 4-7 хоног үргэлжилнэ. 3-р улирлын хичээл 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхэлнэ. 3-р улирлын дундуур Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдрүүд тохиож буй тул 7 хоног амрах ба 3-р улирлын амралт 3-р сарын 23-наас эхэлж, 3 долоо хоног үргэлжилэх гэнэ. 4-улирлын хичээл 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэх ба 1-2 дугаар ангиуд зургаадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангиуд зургаадугаар сарын 8-наас, 6-12 дугаар ангиуд зургаадугаар сарын 15-наас зуны амралт эхэлнэ.48362856_504274013393227_4728175873776156672_nИйнхүү өөрчлөлт оруулсанаар хичээлийн жилийн хугацаанд бүх ангиудад 2 долоо хоногийн хичээлийг  агуулгаар нь нөхөх шаардлагатай болж байгаа юм. Ирэх хичээлийн жилээс БСШУСЯ-ын сайдын 2018 оны 06 дугаар срын 15-ны өдрийн А\/381 тушаал хэвээр мөрдөгдөх гэнэ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.