Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Орхончууд "Ногоон, тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичигтэй боллоо

Дунд хугацаааны бодлогын баримт бичигт тусгагдсан алсын харааг Ногоон хөгжлийн тодорхойлолт болох Байгалын нөөц баялагийг зөв зохистой, байгаль ээлтэй техниологи хэрэглэн эдийн засгийг хөгжүүлэх замаа

Орхончууд "Ногоон, тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичигтэй боллоо
       Дунд хугацаааны бодлогын баримт бичигт тусгагдсан алсын харааг Ногоон хөгжлийн тодорхойлолт болох Байгалын нөөц баялагийг зөв зохистой, байгаль ээлтэй техниологи хэрэглэн эдийн засгийг хөгжүүлэх замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулах гэсэн санааг тодотгож өгчээ. Өөрөөр хэлбэл Байгаль экологи, нийгмийн хөгжилд ээлтэй байдлаар хотоо хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг бий болгох юм.  Ажлын хэсгийн зүгээс Орхон аймгийн дунд хугацааны баримт бичгийг хэрэгжүүлэхдээ  “Эрүүл, оюунлаг иргэнтэй, цэвэр, аюулгүй орчинтой, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн, тогтвортой засаглалтай, ногоон хот болно” гэж тодорхойлсон байна.48392065_2198463820173196_6814986520240324608_n   Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн тогтвортой хөгжил, Эдийн засгийн тогтвортой хөгжил,Байгаль орчны тогтвортой хөгжил, Засаглалын тогтвортой хөгжил гэх  тэргүүлэх чиглэлүүдэд 16 зорилтыг дэвшүүлжээ.            Тухайлбал нийт хүн амыг тэжээллэг, аюулгүй хүнс, баталгаат ундны ус, хямд, найдвартай, орчин үеийн эрчим хүч, ариун цэврийн байгууламжаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар өвчлөл, нас баралтыг бууруулан, дундаж наслалтыг нэмэгдүүлж, хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүргэх, насан турш боловсрох боломжийг бүрдүүлж, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, байнгын тасралтгүй орлоготой, боловсролтой, эрүүл,  оюунлаг “Эрдэнэт иргэн”-ийг төлөвшүүлнэ.  Уг нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад 7 зорилгыг хүрээнд 20 зорилт дэвшүүлж 57 шалгуур үзүүлэлтээр үр дүнг тодорхойлох юм байна. Дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахдаа НҮБ-аас зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хангалттай сайн гэж дүгнэн баталлаа.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.