Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Эрдэнэт хотын өдрөөр "Гарааны үйлдвэрлэл"-ийг дэмжихээ мэдэгдлээ

Орхончууд Эрдэнэт хотын өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ баярт өдрийг бидний хойч үе, хүүхэд багачууд, ерөнхий болвсролын сургуулийн сурагчдад Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн түүхийг та

Эрдэнэт хотын өдрөөр "Гарааны үйлдвэрлэл"-ийг дэмжихээ мэдэгдлээ
Орхончууд Эрдэнэт хотын өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ баярт өдрийг бидний хойч үе, хүүхэд багачууд, ерөнхий болвсролын сургуулийн сурагчдад Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн түүхийг таниулах "Эрдэнэтийн түүх" хичээл орж эхэлсэн. Мөн төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөж, Эрдэнэт хотын түүхэн хөгжлийн гэрэл зургийн үзэсгэлэн, баярын хурал, хотын аялал, хотын хямдрал гээд өргөн цар хүрээтэй тэмдэглэсэн юм..48199354_735549150147956_4480574861747421184_nDSC_6199 (1)HOT-udur-1 Үүнээс нутгийн оршин суугч, иргэдээ дэмжсэн Онцгой нэгэн арга хэмжээ нь Өрхийн бичил үйлдвэрлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх, төслийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн явдал юм.  Энэ нь “Шинжлэх ухаан технолгийн парк” ОНӨААТҮГ-ын гагнуурын электрод үйлдвэрлэж зарж борлуулсаны татварын дараах ашиг болох 140 сая төгрөгийг үр ашигтай эргэлтэд оруулж  буй хэлбэр хэмээн аймгийн дарга удирдлагууд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хотын иргэдээ үйлдвэрлэгч болоход нь дэмжлэг үзүүлж, ажлын байр, орлого олох боломж нөхцлийг бүрдүүлэх "Гарааны үйлдвэрлэл-2018" төслийг эхлүүлж байна.72b7e7bd8d9dce662946bd70338200a948216430_222167422005679_5484828521534586880_n47683520_219064195653032_3687561858379677696_n Тодруулбал орон нутаг үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнес төслийг сонгон шалгаруулах зарчмаар өрхийн болон бичил үйлдвэрлэлийг дэмжих, хувь нийлүүлсэн гарааны үйлдвэрлэлийн хязгаарлагдмал хариуцлагатай  компани үүсгэн байгуулна гэсэн юм. Ингэхдээ өрхийн үйлдвэрлэгчдэд 2 хүртэл сая төгрөгийн 18 сарын хугацаатай эргэн төлөгдөх нөхцлөөр хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, иргэд аж ахуй нэгжүүдийн гарааны үйлдвэрлэлийн төсөлд 50 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Төслийг 24 сарын хугацаанд 6 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр паркын үйл ажиллагаанд орлого төвлөрүүлэх, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. 48270663_2340646709339657_3826581454305886208_n Ийнхүү Эрдэнэт хотын өдрийг орон нутгаас иргэдийнхээ амьдрах орчин нөхцөл, амьдарлын чанарыг дээшлүүлэхэд анхаарч 42 жилийн түүхт өдрөө тэмдэглэлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.