Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Тавантолгой түлш ХХК Улаанбаатарын нүүрсний хэрэглээг бүрэн хангах шахмал түлш үйлдвэрлэнэ

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн охин компани Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь жирийн нүүрстэй адил шахуу үнэтэй. Гэхдээ чанар нь 2 дахин өндөр. Илүү удаан хугацаанд дулаанаа

Тавантолгой түлш ХХК Улаанбаатарын нүүрсний хэрэглээг бүрэн хангах шахмал түлш үйлдвэрлэнэ
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн охин компани Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь жирийн нүүрстэй адил шахуу үнэтэй. Гэхдээ чанар нь 2 дахин өндөр. Илүү удаан хугацаанд дулаанаа хадгална. ЭТТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэлтийн зардлыг хариуцан хямд үнээр иргэдэд худалдаалах боломж олгож байгаа юм. Ирэх жил 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр нийслэлийн хэрэгцээг бүрэн хангана гэж тооцож буй. Учир нь нийслэлийн хэмжээнд жилд 1,2 сая тонн нүүрс түлдэг. Харин сайжруулсан шахмал түлш бол 600 мянган тонн байхад хүрэлцэнэ. Энэ бүхнээс үзэхэд ирэх өвөл сайжруулсан шахмал түлшинд бүрэн шилжиснээр түлэх нүүрсний хэмжээ 2 дахин буурна, дээрээс нь тус түлш жирийн нүүрс шиг утаа гаргахгүй, зөвхөн асах үедээ л утаа гардаг зэргээс үзвэл ирэх онд УБ-ын утааг баяртай гэж хэлж чаддаггүйм гэхэд дор хаяж 50 хувь багасгах боломжтой юм. Шахмал түлшний давуу талыг дурдвал:Untitled-9_1        Нэг айл өдөрт түүхий нүүрс нэг шуудайг  түлдэг бол шахмал түлш тал шуудайг хэрэглэж хэмнэлт хйиж байна. Илч нь монгол гэрт маш сайн, байшинд бол нэг хэмийн дулаанаа барьдаг. Гал түлэхэд хоёр цаг дулаанаа маш сайн барина. Зуухны хэмжээ, байшингийн зай талбайнаас шалтгаалж хэрэглээ өөр өөр гарна. Хамгийн гол нь түүхий нүүрс шиг хэт халж, хурдан хөрөхгүй температураа хадгалдаг давуу талтай. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.