Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Их хотын өдрөөр "Эдит Пиаф" Эрдэнэт хотноо...

Эрдэнэт хотын өдөр энэ сарын 11-нд тохионо. Хотын өдрийг тохиолдуулан “Эрдэнэтийн өнгө” сэтгүүлчдийн нэгдэл сонгодог бүтээл болох “Би Эдит Пиаф байна” моно музыкл жүжгийг Эрдэн

Их хотын өдрөөр "Эдит Пиаф" Эрдэнэт хотноо...
Эрдэнэт хотын өдөр энэ сарын 11-нд тохионо. Хотын өдрийг тохиолдуулан “Эрдэнэтийн өнгө” сэтгүүлчдийн нэгдэл сонгодог бүтээл болох “Би Эдит Пиаф байна” моно музыкл жүжгийг Эрдэнэтчүүддээ зориулан зохион байгуулж байна. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА Цэрэндоржийн Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг харуулсан моно музыкл жүжгээрээ эхдээ хаягдаж, хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн алдартай  дуучин болж, бас мөхөж  байгааг чадварлагаар харуулдаг бөгөөд түүний дуулсан “L hy mne al amour”, “La Vie en rose”,  “No je ne regretted rien”, “Padam padam”, “Marseillaise” зэрэг дуунуудыг дуулах ба “Mon legionnaire”, “Sous le ciel de Paris” дуунууд хэрхэн гарсан тухай өгүүлэх юм. 47384036_719779048406462_1972280503088185344_n Эдит Пиафын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын  түүхүүдээс сэдэвлэн  төрөн гарч  түүний амьдралын гол үндэс  болж байжээ.  Тэрбээр 47 наслахдаа хүнд бэрх амьдралыг даван туулсан бөгөөд хайр дурлалгүйгээр түүний амьдралыг төсөөлөхөд бэрх байлаа. Тус жүжгийг  Оросын зохиолч Нина Мазурийн зохиолоор  найруулагч  МУУГЗ Б.Баатар найруулан, зураачаар  МУСТА Н.Батбилэг, хөгжмийн чимэглэл  МУСТА Т.Ганхуяг,  төгөлдөр хуурч МУСТА Т.Оюунчимэг, Франц хэлний зөвлөхөөр  Францын соёлын Аллиапс төв, менежерээр МУСТА Б.Нямсүрэн, туслах найруулагч Б.Баяржавхлан нар ажиллажээ. Жүжигчин Ц.Баясгалан нь  1997 оноос эхлэн УДЭТ-т жүжигчнээр ажиллах хугацаандаа  “Нууц амраг чинь болъё” жүжгийн Шүр,  “Хайрын виз” жүжгийн Ану, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн  Сарнай, “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн  Лис, “Солиотой жүжиг”-ийн Жанна, “Домогт Ану” хатан жүжгийн Ану хатан, “Эсрэг дурлал” жүжгийн шивигчний дүр зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг  бүтээсэн авьяаслаг уран бүтээлч энэ удаад эрхэмсэг оюунлаг үзэгчидтэйгээ  Эдит Пиафын  дүрээр уулзах гэж байна.  “Би Эдит Пиаф байна” моно музыкл жүжиг  энэ сарын 11-нд Наадам центрт (хуучнаар Амарсу ресторанд) 19 цагаас ганцхан удаа тоглогдоно. Та бүхнийг урьж байна. Жүжгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг  Erdenetiin ungu фейсбүүк хуудас болон 99019052 утсаар лавлана уу.          
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.