Цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байна
Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхдээ тэмдэглэл хийлгэн, шинэ тоо бүртгэлд хамрагдах шаардлагатайг хуульчлан заасан байдаг. Энэ жилийн тухайд Орхон аймагт Цэргийн шинэчилсэн бүртгэл 12 сарын нэгнээс 12 сарын 25-ны хооронд явагдах бөгөөд өмнөх жилүүдийн адил 24 багийн багийн ажлын албанд бүртгэл хийж эхлээд байна. Харин өмнөх жилүүдэд бүртгэлд хамрагдаагүй өнжсөн, хоцорсон бол энэ удаагийн тоо бүртгэлд хамрагдсанаар аливаа торгуульт арга хэмжээ тооцохгүйгээрээ онцлог юм. Бүртгэлдээ хамрагдаагүй тохиолдолд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу торгууль ногдуулдаг байна. Тиймээс 18-50 насны бүх эрчүүдийг бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажил 12-р сарын 1-ээс 12-р сарын 25-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 18-50 насны эрэгтэйчүүд, ахлагч офицер, эмгэтэй офецер, ахлагч түрүүч хамрагдана. Мөн байгууллага, ААН-үүд бүх эрчүүдээ тус бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.