Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ирэх сарын 2-ноос цаг агаар цочир хүйтэрнэ.

2018 оны 11дүгээрсарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчт

Ирэх сарын 2-ноос цаг агаар цочир хүйтэрнэ.
2018 оны 11 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ны өдрөөс хүйтний эрч эрс чангарахыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА. 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 2-ны өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-24 м\/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх, автозам, даваа цасанд хаагдах зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй байна. Иймд: Салхи, шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах, бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчиж хээр саатах зэрэг эрсдэлд өртөхөөс сэрэмжлэх, Цас орж, цасан шуурга болох үе нь амралтын өдрүүдэд таарч байгаа тул хүүхдүүдийг аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малчид малаа ойр бэлчээрлүүлэхийг анхаарах, Хүчтэй салхи шуурганы үеэр автозамд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нарт анхааруулж байна. DGilHqJg22218607_1396155133834526_3099609991198550617_o_1
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.