Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь ханиаднаас болж хэвтжээ

Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 80 орчим хувь нь ханиаднаас болж хэвтсэн гэдгийг хүүхдийн тасгийн эрхлэгч,зөвлөх эмч, клиникийн профессорД.БААСАНЖАВ

Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь ханиаднаас болж хэвтжээ
Орхон аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасагт 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 80 орчим хувь нь ханиаднаас болж хэвтсэн гэдгийг хүүхдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор  Д.БААСАНЖАВ ярьж байна.8b4287f31cf5ca60d970e0f532661db0 Мөн эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрсэн даруйд эмчид хандаж, эмчийн жорын дагуу эм хэрэглэх шаардлагатай гэсэн юм.  Учир нь эцэг эхчүүд дур мэдэн хүүхэддээ антибиотик өгөх, халуун бууруулах эмийн тунг хэтрүүлж өгсөнөөр, хүүхэд эмийн хордлогод орох, мөөгөнцөртөх тохиолдлууд гарч байгааг анхаарууллаа. Түүнчлэн ханиад хүрсэн, халуурсан үед хүүхэд шингэнээ маш их алддаг. Энэ тохиолдолд буцалсан ус, шингэн хар болон ногоон цай, хорсол, 100 хувийн цэвэр жимсний жүүсийг шингэлж өгөх зэргээр шингэн сайн уулгах, аль ч насны хүүхдэд халууны эм өгөхдөө 6 цагийн зайтай өгөх зайлшгүй шаардлагатайг санууллаа.  Хүүхэд ханиад хүрсэн үед жимсний өтгөрүүлсэн шүүс тэр дундаа чацарганыш түлхүү хэрэглэдэг. Гэвч чацаргана нь ханиад томууны үед харшил үүсгэдэг тул 2 хүртэлх насны хүүхдүүдэд чацаргана, чацарганы шүүс өгөхгүй байхыг зөвлөж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.